ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО

Э.ТУНГАЛАГ
2024/04/11

1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр батлагдсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш өргөдөл гомдол хүлээн авах хугацаанд 4 удаа өөрчлөлт оруулсан бөгөөд одоо нийгмийн хэрэгцээ шаардлага, Үндсэн хуулинд заасан Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, өргөдөл гомдол гаргах эрхийг хамгаалах хүрээнд хуулийг НЭЭЛТТЭЙ ХУГАЦААГҮЙ болгон баталлаа.

Тус хуулийн иргэдээс өргөдөл гомдол хүлээн авах хугацаа нээлттэй болсноор

Монгол улсын Үндсэн хуульд заасан иргэдийн эрх тэгш байдал хангагдахын зэрэгцээ  хилсээр хэлмэгдсэн иргэдийнхээ нэр төрийг сэргээх, цагаатгуулах иргэдийн гомдол гаргах эрх нээгдэж

  • улс төрийн хэргээр ял шийтгүүлээгүй боловч баривчлагдан мөрдөгдсөн хүмүүст холбогдох гомдол, 
  • хилс хэргээр  холбогдуулан тухайн үеийн нам, төрийн захиргааны шийдвэрээр нутаг заагдсан, ажил албан тушаалаасаа хууль бусаар халагдсан, эд хөрөнгөө хураалгасан хүмүүст холбогдох гомдол
  • хэрэг материал нь ямар нэг хэлбэрээр бүртгэгдэн үлдсэн байгаа боловч шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол нь байхгүй тохиолдол.
  • Ямар нэгэн баримт нотолгоо байхгүй боловч улс төрийн хэрэгт баривчлагдсан тухай орон нутгийн хүмүүс баттай гэрчилж байгаа тохиолдлуудыг  иргэний гомдлоор хянан шалгах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. 

Сүүлийн үед гарч байгаа 1990 оноос хойших улс төрийн хэлмэгдүүлэлт гэсэн ойлголтыг энэхүү хуулиар зохицуулах боломжгүй буюу 1922-1990 оны БНМАУ үеийн үйл явцад зориулагдсан тусгай хууль юм.

1990 оноос хойшхи хэлмэгдүүлэлт гэсэн ойлголтод хууль зүйн  цоо шинэ эрх зүйн зохицуулалт, томъёолол шаардлагатай болоод өнгөрсөн 3 жилд бэлтгэл ажил хангагдаад байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 19 цагийн өмнө
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 20 цагийн өмнө
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 20 цагийн өмнө
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 20 цагийн өмнө
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 20 цагийн өмнө
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 20 цагийн өмнө
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 20 цагийн өмнө
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 20 цагийн өмнө
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 20 цагийн өмнө
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 20 цагийн өмнө
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 20 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 20 цагийн өмнө
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… Өчигдөр
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… Өчигдөр
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ Өчигдөр
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… Өчигдөр
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА Өчигдөр
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… Өчигдөр