ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙН БАЙДАЛ ХҮНД БАЙНА

Э.ТУНГАЛАГ
2024/03/28

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарсан.

Ослын улмаас 14 иргэн Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн/ГССҮТ/ яаралтай тусламжийн тасагт хүргэгдэн иржээ.

Тодруулбал Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто замын осолд өртсөн гурван иргэний хоёр нь анхан шатны тусламж үйлчилгээ авч буцсан бол, нэг иргэн тус төвийн салбар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон авто замын осолд өртсөн нийт 11 иргэнээс ес нь анхан шатны тусламж үйлчилгээ авч буцжээ.

Харин хоёр иргэн тус төвийн эрчимт эмчилгээний тасаг болон толгойн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

Тэдний биеийн байдлын талаар "Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй иргэний биеийн байдал хүнд байгаа бол толгойн мэс заслын тасагт хэвтсэн үйлчлүүлэгч нь гавал тархи, нүүрний нийлмэл гэмтлийн оноштойгоор тусламж үйлчилгээ авч байна" хэмээн ГССҮТ-өөс мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28