ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙСНЫГ ГЕНЕТИКИЙН СУДАЛГААГААР ТОГТООЖЭЭ

Э.ТУНГАЛАГ
2024/03/29

Нийтийн Тооллын зургаадугаар зуунд амьдарч байсан Хятадын эзэн хааны ясны үлдэгдэлд генетикийн судалгаа явуулсан эрдэмтэд тайлангаа өчигдөр Current Biology сэтгүүлд нийтлүүлжээ.

У нэртэй энэ хаан 560-аас 580-аад оны үед Умард Жоу улсыг захирч байсан бөгөөд түүхийн хамгийн их дайн дажин, үймээн самуунтай цаг үед эртний Хятадын умард хэсгийг нэгтгэсэн гавьяатайд тооцогддог юм байна.

Эзэн хааны бунхныг 1996 онд баруун хойд Хятадаас илрүүлж байжээ.

Бунхнаас бараг бүтнээрээ олдсон гавлын яс болон бусад ясны үлдэгдлүүдийн генетикийн материалыг судалсан эрдэмтэд хааны царай төрх, эрүүл мэндийн байдал, угсаа гарлыг тодорхойлсон байна.

Ингэхэд эзэн хаан У нь өнөөдрийн Монгол улс, Хятад улсын хойд болон зүүн хойд хэсэгт оршин тогтнож байсан Сяньби нүүдэлчин аймгийн хүн байжээ.

Мөн эзэн хаан бараан нүд, хар үс, бор арьстай хүн байсныг тогтоосон байна.

“Зарим эрдэмтэд Сяньби аймгийн хүмүүсийг өтгөн сахал, өндөр хамар, шар үстэй “өвөрмөц” царай төрхтэй байсан гэж үздэг. Гэтэл бидний судалгаагаар У хаан зүүн болон зүүн хойд Азийн хүмүүсийн хэвшмэл царай төрхтэй байсан нь харагдаж байна” гэж Шанхай хотын Фудан их сургуулийн профессор Шаочин Вэнь тайлбарлажээ.

У хааныг 36 настайдаа гэнэт нас барсан гэж судлаачид дүгнэсэн байна. Түүхийн сурвалж бичгүүдэд түүнийг хордуулсан тухай бичсэн байдаг гэнэ.

Судлаачид энэ удаа хааны үхлийн шалтгааныг тогтоож чадаагүй байна. Гэхдээ унжсан зовхи, харалган байдал, хэвийн бус алхаа зэрэг цус харвалтад мэдрэмтгий шинж тэмдгүүдийг генетикийн материалаас нь илрүүлснээ тайланд дурджээ. У хаан бас өнөөгийн Хятад улсын голлох үндэстэн болох хань үндэстэнтэй гэрлэсэн байсныг тогтоосон байна.

Судлаачид олж авсан мэдээлэл дээрээ үндэслэн У хааны царай төрхийг гурван хэмжээст зураглалаар харуулжээ.

Эх сурвалж: Ikon.mn 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНШАГАЙ ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ 2025/01/31
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АШИГЛАЖ БАЙГАА ЗӨРЧЛИЙГ АРИ… 2025/01/30
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА 2025/01/29
С.БЯМБАЦОГТ: МИНИЙ БИЕ МӨНГӨН БАЙТУГАЙ ШААЗАН АЯГА Ч АВААГҮЙ 2025/01/28
"АМАР БАЙНА УУ" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ИРЭХ БЯМБА ГАРАГТ ЭХЭЛНЭ 2025/01/28
“КРОВН” УНАЖ ЯВСАН 20-21 НАСНЫ ЗАЛУУС ГЭРЭЛТҮҮЛГИЙН ТӨМӨР ТУЛГУУР БАГА… 2025/01/28
ХОШОРЮҮ С.БЯМБАСҮРЭН ЛХАГВА ГАРИГТ АЛБАН ЁСООР ЁКОЗҮНА ЦОЛОО ХҮРТЭНЭ 2025/01/28
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ҮҮЛЭРХЭГ, ОРХОН-СЭЛЭНГИЙН САВ ГА… 2025/01/28
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН НАРЫН ГАДААД УЛСЫН ТӨР, ЗАСГИЙН ТЭРГҮҮНЭЭ… 2025/01/24
ЭНЭТХЭГИЙН ЭКСИМ БАНКТАЙ ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙ… 2025/01/23
Н.АЛТАНХУЯГ, Н.БАТБАЯР НАРТ ХОЛБОГДОХ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГЭХ ХЭРГИЙГ ХЭРЭ… 5 цагийн өмнө
НҮҮРСТӨРӨГЧИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САЛБАР ДУНДЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 10 цагийн өмнө
ШҮҮХЭЭС 2.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ СОНССОН П.БАТЧУЛУУНЫГ ХОРИХ 461 ДҮГЭЭР АНГ… 10 цагийн өмнө