Баянхонгор аймгийн Богд сумын Буянт багийн нутаг сумын төвөөс урд зүгт 23 км-т орших Шавгын-Ус хэмээх газарт гуравдугаар сарын 26-ны 19:00 цагийн орчимд малчин Л нь малаа хариулахаар гэрээсээ явган гараад сураггүй болжээ.
Энэ дуудлагыг Онцгой байдлын газар 28-ны 05:14 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэнтэй хамтран малчин 82 настай эмэгтэй Л-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.