ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КОМПАНИЙГ ₮70 САЯАР ТОРГОХ ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ

Э.ТУНГАЛАГ
2024/03/28

Эмээлтийн нянгийн бохирдолтой махны үйлдвэрийн гэх эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Чен Бин болон "Эм Ди Си Пи" ХХК-д холбогдох гэм буруугийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн онд болж, шийдвэрээ гаргасан байдаг.

Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч Чен Бин /Chen Bin/-ийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Уг гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөөгүй байна. Ингэснээр өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэрэгт холбогдсон хятад иргэнийг ₮25 сая, компанийг ₮70 саяар торгох ял оноосон юм.

Тодруулбал “Эм Ди Си Пи” ХХК-д 70,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 70,000,000 /далан сая/ төгрөгийн торгох ял оногдуулж, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Чен овогт Бинд хоёр зүйлчлэлээр оногдуулан торгох ялыг нэмж, нэгтгэн нийт 25,400,000 /хорин таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулсан байдаг.

Түүнчлэн тус компанийн агуулахад хадгалагдаж буй 234,864 килограмм мах, махан бүтээгдэхүүн,  969.8 грамм жинтэй зүүн гарын гоёо гэх ховор ургамлыг устгах шийдвэр гаргасан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИЙТИЙН ТЭЭВРИЙН 4 ЧИГЛЭЛД ТҮР ХУГАЦААНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА 2024/09/06
ЭЛЧИН САЙД Ц.МӨНХ-ӨЛЗИЙ ШВЕДИЙН ХААН КАРЛ XVI ГУСТАФТ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ Б… 2024/09/06
АВТОБУСНУУДЫГ WIFI-ТАЙ БОЛГОЖ, ЗОРЧИГЧИД ӨНДӨР ХУРДНЫ ИНТЕРНЭТ АШИГЛАХ… 2024/09/06
ПАРИСЫН ДЭВЖЭЭНД ӨНӨӨДӨР Л.ТУРУУНАА ЗОДОГЛОНО 2024/09/06
БНХАУ-ЫН ДЭД ДАРГА ХАНЬ ЖӨНИЙ АЙЛЧЛАЛ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ 2024/09/06
ХУРИМТЛАЛЫН САНГААР ЗАЛУУЧУУД, ОРЛОГО БАГАТАЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ОРОН С… 2024/09/06
НАСЖИЛТ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН САНД АЧААЛАЛ ҮЗҮҮЛЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА 2024/09/06
САЛСАН НАЙЗ БҮСГҮЙГЭЭ ХӨНӨӨЖ, ӨӨРӨӨ ЦАГДААД ДУУДЛАГА ӨГСӨН ЗАЛУУГ БАРЬ… 2024/09/04
СОЛОНГОСЫН АЛДАРТ ЖҮЖИГЧИН ЮҮ А ИН-Д НЭГ ЖИЛ ХОРИХ ЯЛ, ХОЁР САЯ ВОНЫ Т… 2024/09/04
УКРАИНЫ ПОЛТАВА МУЖИД ОРОС АГААРЫН ДАЙРАЛТ ХИЙСНЭЭР 51 ХҮН АМЬ ҮРЭГДЭЖ… 2024/09/04
ТАНИЛЦ: НИТХ-Д МАН-ААС НЭР ДЭВШИГЧИД 2024/09/03
ТӨРИЙН ОРДОНД АЖИЛЛАЖ БУЙ 1400 ГАРУЙ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД АЖИЛЧДЫН А… 2024/09/03
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР УРЬД ШӨНӨ МОНГ… 2024/09/03
АВТОМАШИНААР УХРАХ ҮЕДЭЭ 2 НАСТАЙ ХҮҮХДИЙГ МӨРГӨЖ ГЭМТЭЭЖЭЭ 2024/09/02
ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭДИЙГ БНСУ-ААС АЛБАДАН БАРИВ… 2024/09/02
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН УДИРДЛАГЫН БАГ, БҮТЦИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2024/09/02
ОЛОН УЛСЫН УРАН НУГАРААЧДЫН ФОРУМ МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛ… 2024/08/30
ХУУЛЬ БУСААР САМАР ТҮҮЖ БАЙСАН 97 ИРГЭНИЙГ УУЛНААС БУУЛГАЖ, ГЭМТ ХЭРГИ… 2024/08/30
49 НАСТАЙ ЭРЭГТЭЙ ДАГАВАР ХҮҮГИЙНХЭЭ ОЙ 8 САРТАЙ ХҮҮХДИЙГ ГАЗАР САВЖ, … 2024/08/30
“ОРЧЛОН” СУРГУУЛИЙН ХОРДЛОГО АВСАН ХҮҮХДҮҮДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖЖ… 2024/08/30