ЭЭЖИЙГЭЭ ХӨНӨӨСӨН ӨСВӨР НАСНЫ ХҮҮД 20 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО

Э.ТУНГАЛАГ
2024/03/26

Ээжийгээ хөнөөсөн өсвөр насны хүүд олон нийтийн оролцоотойгоор шүүх хурал болж, хүнд шийтгэл оноолоо.

Өнөөдөр Чонжү дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 11-р хэсэг тангарагтны шүүгчийн дүгнэлтийг хүлээн авч, хүн амины хэргээр яллагдагчаар татагдсан А-д /15 настай/ 20 жилийн хорих ял оноолоо.

Өнгөрсөн жилийн Чусокийн үеэр Чонжү хотын Сангданг дахь байранд өөрийг нь загнаж байсан ээж Б-г (40 орчим насны) хүйтэн зэвсэгээр амь насыг нь хохироосон хэргээр А этгээдийг шүүсэн байна.

А гэгчийг хэрэг үйлдснээс хойш 1 цаг 10 минутын дараа орон сууцныхаа ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгээс цагдаа нар баривчилсан байна.

А-гийн өмгөөлөгч “Шүүгдэгч нь бага наснаасаа сэтгэцийн эмгэгтэй, сэтгэл хөдлөл, зан авираа хянах чадваргүй, нийгмийн нөхцөл байдлыг шүүн тунгаах чадваргүй болсон” тул "Шүүгдэгчийг насанд хүрээгүй хүүхдийн тасагт явуулах шийдвэр гаргах шаардлагатай" гэж мэдэгджээ.

Харин Улсын дээд прокурорын газраас явуулсан сэтгэцийн үнэлгээний дүнгээр А-г хэрэг гарах үед зөв бурууг ялгах, үйлдлээ хянах чадвартай байсан нь тогтоогдсон тул прокурорын зүгээс 20 жилийн хорих ял хүсчээ.

Тангарагтны шүүгч нар санал нэгтэйгээр А-г гэм буруутайд тооцож, 20 жилийн хорих ял оноолоо.

Эх сурвалж: mbn.news

Орчуулагч: Э.Тунгалаг 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 6 цагийн өмнө
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 6 цагийн өмнө
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 11 цагийн өмнө
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 11 цагийн өмнө
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 11 цагийн өмнө
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 11 цагийн өмнө