НОХОЙН ҮҮРНЭЭС ОЛДСОН ЯС НЬ ТАЛИЙГААЧ ЭМЭГТЭЙНХ МӨН БОЛОХ НЬ ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТЭЭР ТОГТООГДЖЭЭ

Э.ТУНГАЛАГ
7 цагийн өмнө

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд оршин суух иргэн Б гэгч 47 настай эрэгтэй нь хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөгөөд цогцсыг нь мөчилж, нохойд өгсөн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тус хэргийн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, Шүүх шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтээр нохдын байрнаас олдсон яс нь сураггүй алга болсон иргэн Ц-ийнх буюу талийгаач эмэгтэйн ээжийн ДНХ-ийн шинжилгээтэй таарч байгаа нь тогтоогдоод байгаа аж. Өдгөө мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. 

Хэргийг эргэн сануулахад, Б гэх эрэгтэйтэй хамтран амьдарч байсан иргэн Ц нь 2024 оны нэгдүгээр сарын 18-наас хойш сураггүй алга болсон.Хоёрдугаар сарын 21-нд цагдаагийн байгууллагад "Гэр бүлийн хүмүүстэйгээ холбоо барихгүй байна" гэсэн гомдол, мэдээлэл бүртгэгдсэн. Үүний дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулахад дээрх тоотод оршин суух Б-ын гэр болон тээврийн хэрэгслээс "Амфетамин", "Метамфетамин" гэх сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис илэрсэн төдийгүй Б гэгч нь олон тооны нохой тэжээдэг. Тухайн эмэгтэйг хөнөөгөөд нохойд хаяж өгсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Иймд иргэн Ц-тэй хамтран амьдарч байсан сэжигтэн Б-г яллагдагчаар татан, цагдан хорих арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан билээ.


4
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН НАРЫН ГАДААД УЛСЫН ТӨР, ЗАСГИЙН ТЭРГҮҮНЭЭ… 2025/01/24
ЭНЭТХЭГИЙН ЭКСИМ БАНКТАЙ ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙ… 2025/01/23
Н.АЛТАНХУЯГ, Н.БАТБАЯР НАРТ ХОЛБОГДОХ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГЭХ ХЭРГИЙГ ХЭРЭ… 2025/01/22
НҮҮРСТӨРӨГЧИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САЛБАР ДУНДЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 2025/01/22
ШҮҮХЭЭС 2.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ СОНССОН П.БАТЧУЛУУНЫГ ХОРИХ 461 ДҮГЭЭР АНГ… 2025/01/22
DEMARCUS COUSINS 3-Р САРЫН 7-НД МОНГОЛД ИРНЭ 2025/01/22
ЗГ: “14 МЕГА ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ” ТОГТООЛЫН ТӨСӨЛ З… 2025/01/22
“ЖАМЬЯНМЯДАГ 2025” ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА 2025/01/21
ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСАД БҮРТГЭЛТ… 2025/01/17
БНСУ-Д МАНАЙ УЛСЫН 23 ИРГЭН ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА 2025/01/17
ХӨВСГӨЛ НУУРЫН МӨС НИМГЭН БАЙГАА УЧРААС ЗОРЧИХЫГ ХОРИГЛОСОН ТЭМДГИЙГ Б… 2025/01/17
ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭХ ХАМБА ЛАМ З.САНЖДОРЖ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН УР… 2025/01/16
ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ХҮРТЭЛ ХҮЙТЭРНЭ 2025/01/16
П.ЭРХЭМБУЛГАН: ХУУЛИЙН ХҮРЭЭНД НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛ… 2025/01/15
БОЛОВСРОЛЫН ЯАМНААС ИХ СУРГУУЛИУДЫН ХИЧЭЭЛИЙН 20 ХҮРТЭЛХ ХУВИЙГ АНГЛИ … 2025/01/14
ЦЕГ: ДЭЛГҮҮРТ ТАНХАЙРСАН ИРГЭНИЙГ ШАЛГАЖ БАЙНА 2025/01/14
ОРДУУДЫН 2025 ОНЫ ЗУРХАЙ 2025/01/13
16 НАСТАЙ ОХИНЫ АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН Д-Д ХОЛБОГДОХ ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭ… 2025/01/13
ЭМДЕГ-ЫН ДАРГА АСАН Л.БЯМБАСҮРЭН НАРЫН ХЭРГИЙГ ШҮҮНЭ 2025/01/13
ӨНӨӨДӨР ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2025/01/13