JAH KHALIB БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ТОГЛОЛТОО МОНГОЛД ХИЙНЭ

Э.ТУНГАЛАГ
2024/03/26

Медина, Созвездие ангела, Лейла зэрэг дуугаараа монголчуудын танил болсон Бүгд Найрамдах Казахстан улсын шилдэг реппер, артист Jah Khalib бүрэн хэмжээний тоглолтоо 2024 оны 08 дугаар сарын 17-нд Монгол Улсад хийх гэж байна.

Энэ удаад тэрбээр өөрийн амьд хөгжмийн баг, гэрэлтүүлэг, хөгжим, лед инженерийн багийнхантайгаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж, сонсогч фенүүддээ хэзээ ч мартагдашгүй нэгэн гайхалтай үдшийг бэлэглэнэ. 

Тоглолт “Shoppy park”-д болох бөгөөд тоглолтод зориулан бүрэн хэмжээний бүтээн байгуулалтыг ерөнхий зохион байгуулагч “DD Entertainment” компани, хамтран зохион байгуулагч BlinkSoft”, “CGI Originals” болон “Enter Media Agency” гүйцэтгэж байна. Тодруулбал, 10,000 м2 талбайг зүлэгжүүлэх, 2 ширхэг супер VIP бүтээн байгуулалтыг Mega stage-ийн хамт хийхээр төлөвлөжээ.  


2024 оны 08 дугаар сарын 17-ны өглөө 10.00 цагт “Shoppy park” үүдээ нээх бөгөөд бүтэн өдрийн турш, оройн 18.00 цаг хүртэл энгийн болон VIP талбай тус бүрд тусгайлан зориулсан үйл ажиллагаанууд явагдана. Энэхүү үйл ажиллагаа болон тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг “DD Entertainment” фейсбүүк хуудаснаас авах боломжтой.   


Тоглолтын тасалбарын хувьд Early bird дууссан бөгөөд Late bird тасалбар 109,900 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Харин VIP тасалбарын хувьд 2,000,000 төгрөгийн үнэтэй. Тасалбарыг shoppy-с худалдан авах боломжтой.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… Өчигдөр
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНШАГАЙ ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ 2025/01/31
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АШИГЛАЖ БАЙГАА ЗӨРЧЛИЙГ АРИ… 2025/01/30
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА 2025/01/29
С.БЯМБАЦОГТ: МИНИЙ БИЕ МӨНГӨН БАЙТУГАЙ ШААЗАН АЯГА Ч АВААГҮЙ 2025/01/28
"АМАР БАЙНА УУ" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ИРЭХ БЯМБА ГАРАГТ ЭХЭЛНЭ 2025/01/28
“КРОВН” УНАЖ ЯВСАН 20-21 НАСНЫ ЗАЛУУС ГЭРЭЛТҮҮЛГИЙН ТӨМӨР ТУЛГУУР БАГА… 2025/01/28
ХОШОРЮҮ С.БЯМБАСҮРЭН ЛХАГВА ГАРИГТ АЛБАН ЁСООР ЁКОЗҮНА ЦОЛОО ХҮРТЭНЭ 2025/01/28
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ҮҮЛЭРХЭГ, ОРХОН-СЭЛЭНГИЙН САВ ГА… 2025/01/28
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН НАРЫН ГАДААД УЛСЫН ТӨР, ЗАСГИЙН ТЭРГҮҮНЭЭ… 2025/01/24
ЭНЭТХЭГИЙН ЭКСИМ БАНКТАЙ ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙ… 2025/01/23
Н.АЛТАНХУЯГ, Н.БАТБАЯР НАРТ ХОЛБОГДОХ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГЭХ ХЭРГИЙГ ХЭРЭ… 2025/01/22
НҮҮРСТӨРӨГЧИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САЛБАР ДУНДЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 2025/01/22
ШҮҮХЭЭС 2.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ СОНССОН П.БАТЧУЛУУНЫГ ХОРИХ 461 ДҮГЭЭР АНГ… 2025/01/22
DEMARCUS COUSINS 3-Р САРЫН 7-НД МОНГОЛД ИРНЭ 2025/01/22