СОНГУУЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ ЗАРДЛЫГ 17.2 ХУВИАР ТАНАЖ БАТАЛСАН ТУЛ ТӨСӨВ НЬ ХҮРЭХГҮЙ БОЛЖЭЭ

Э.ТУНГАЛАГ
2024/03/21

2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахад шаардлагатай зардлын төсөв нь 38.9 тэрбум төгрөг. Гэвч энэ төсвийн 17.2 хувь нь хасагдаж батлагджээ.

2020 оны Улсын их хурал болон орон нутгийн сонгуульд 37.1 тэрбум төгрөг төсөвлөж байсан аж. 2020 оны улсын төсөвт тусгаснаар

  • Улсын их хурлын сонгуулийн зардалд 20.5 тэрбум
  • Орон нутгийн сонгуулийн зардалд 16.6 тэрбум /дээрхтэй нийлээд 37.1 тэрбум/
  • Цагдаагийн ерөнхий газрын нэмэлт зардалд 1 тэрбум
  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэмэлт зардалд 4.8 тэрбум
  • Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын нэмэлт зардалд 0.1 тэрбум төгрөгийг тус тус хуваарилж байсан юм.

Харин энэ жилийн сонгууийн дүн ийнхүү өссөн нь дараах шалтгаантай. Тодруулбал,

Энэ жилийн тухайд сонгуулийн тойргийг бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрт нийцүүлэн томсгосонтой холбогдуулан саналын хуудасны хэмжээ өөрчлөгдсөн учир хэвлүүлэх нэмэлт зардал шаардлагатай. Мөн саналын хуудаст тэмдэглэх нэр дэвшигчдийн тоо нэмэгдсэн тул санал авах ажиллагааг хэвийн явуулах, сонгогчдод хүндрэл учруулахгүй байх зэргээс улбаалан санал авах байрыг нэмж бэлтгэх, санал авах бүхээгийг нэмж байршуулах, хүрэлцээтэй байлгах зардал ч нэмэгджээ.

Байнгын бус ажиллагаатай сонгуулийн хороодод нийт 25,951 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч ажиллах урьдчилсан тооцоо гарсан байна.

Гэвч сонгуулийн төсвийг ийнхүү 6.7 тэрбумаар хассан нь бүх шатны сонгуулийн байгууллагад ажилласан ажилтнуудад олгох урамшуулал, гадаад дахь сонгогчдоос санал авах ажиллагаатай холбогдуулан бүртгэл мэдээллийг нэгдсэн цахим санд холбох, сонгуулийн шинэ тогтолцоо, санал авах ажиллагааны зааварчилгаа мэдээллийг түгээх, цагдаагийн хяналт, хамгаалалт зэрэг үйл ажиллагаанд санхүүжилт хүрэлцэхгүй байхад нөлөөлж байгаа ажээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 19 цагийн өмнө
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 20 цагийн өмнө
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 20 цагийн өмнө
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 20 цагийн өмнө
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 20 цагийн өмнө
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 20 цагийн өмнө
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 20 цагийн өмнө
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 20 цагийн өмнө
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 20 цагийн өмнө
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 21 цагийн өмнө
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 21 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 21 цагийн өмнө
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… Өчигдөр
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… Өчигдөр
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ Өчигдөр
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… Өчигдөр
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА Өчигдөр
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… Өчигдөр