Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган Баасан (2024.03.15) гарагт нээлтээ хийнэ.
2024 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцоно.
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн дараа нэгдсэн хуралдаан үргэлжилнэ.