A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: HTTP request failed! HTTP/1.1 404 Not Found

Filename: models/Weather_m.php

Line Number: 61

Backtrace:

File: /var/www/clients/client220/web538/web/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents

File: /var/www/clients/client220/web538/web/application/libraries/Front_Controller.php
Line: 92
Function: get_all_weather

File: /var/www/clients/client220/web538/web/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /var/www/clients/client220/web538/web/public_html/index.php
Line: 144
Function: require_once

УИХ-ЫН ДЭД С.ОДОНТУЯАГИЙН БОЛОВСРУУЛСАН МУ-ЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ САНАЛ

УИХ-ЫН ДЭД С.ОДОНТУЯАГИЙН БОЛОВСРУУЛСАН МУ-ЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ САНАЛ

Д.УЛСБАЯР
2024/03/06

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Монгол улсын Бүсчилсэн хөгжлийн зураглалыг босоо тэнхлэгээр “Баруун бүс”, “Төвийн бүс”, “Зүүн бүс” гэсэн 3 тэнцүү бүсэд хувааж хэтийн төлөвдөө эн тэнцүү хөгжлийн боломжтой байхаар төлөвлөх нь зүйтэй гэж үзэн САНАЛ боловсруулсан байна.

Энэ талаар тэрбээр “3 бүсэд аль алинд нь Монгол орны байгаль газар зүйн онцлогийг бүхэлд нь багтаасан ой хөвч, ойт хээр, хээр тал, говь цөл, уул ус цөм бий. Иймээс,  таван хошуу малаа маллах, оторлох хангай, говь, тал хээр хосолсон бэлчээр нь уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаа хадгалж үлдээх хосгүй боломж бүрдэх юм. Дэлхийд онцгойрдог энэ боломжоо бид үеийн үед хадгалж, хөгжүүлж явах ёстой.

Бэлчээрийн мал аж ахуйгаа эрчимжсэн аж ахуйтай хослуулах ч боломжтой. Байгалийн үзэсгэлэнт газрууд, түүхэн хөшөө дурсгал, олон ястны өв соёл, зан заншил, ахуй байдлын онцлогт түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Газар тариалан эрхлэхэд тохиромжтой газар нутаг хангалттай байна.

 Мөн  “Баруун бүс”, “Төвийн бүс”, “Зүүн бүс” буюу энэ гурван бүсэд аль алинд нь ашигт малтмалын нөөц хангалттай байгаа. Тэр утгаараа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх түүхий эд, байгалийн баялаг нь байна.  Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх нар, салхи, усны нөөц нь ч байна.  Хаа сайгүй байгаа халгисан их нөөцтэй хүрэн нүүрсийг гүн боловсруулж шингэрүүлсэн хий, түлш, шатахуун, устөрөгч үйлдвэрлэх орчин үеийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх нөөц боломж хангалттай бий.

Тухайлбал, энэ 3 бүс аль аль нь урагшаа хойшоо хилийн боомт гарцтай. Тиймээс

-Хил орчмын худалдааг хөгжүүлэх,

- Үйлдвэрлэл-худалдааны чөлөөт бүс байгуулах,

- Транзит тээвэр хөгжүүлэх бүрэн боломжтой.

Түүнчлэн, бүс бүрт ялгаатай хууль эрх зүйн болон татварын орчин бүрдүүлнэ гэдэгтэй санал нийлэхгүй байгаа. Улс орон даяар нэгдсэн хууль эрх зүйн орчин байх ёстой.

1. Зөвхөн өнөөдрийн байгаа нөөц, боломждоо тулгуурлан тодорхой хэдхэн бүс нутгийн онцлогт дулдуйдаж хөгжүүлнэ гэвэл ганц хоёрхон бүс нутаг бусдаас илүү хөгжих боломжтой болж тэр бүс нутагт хүн ам, хөрөнгө хүчний төвлөрөл үүсэж, бусад бүс нутаг эзгүйрэх, ажиллах хүчний хомсдолд орох, улмаар хөгжил нь саарах эрсдэл үүснэ.

2. Эдийн засгийн Тэргүүлэх чиглэл гэдгээр бүсүүдийг ялгаж сорчилж болохгүй! Харин бүс бүр Хөгжлийн Тэргүүлэх чиглэлээ өөрсдөө тодорхойлж хөгжүүлэх боломжийг нь олгох хэрэгтэй! Шинжлэх ухаан, боловсрол, соёл, урлагийн байгууллагуудын байршлыг зохистой хуваарилж төлөвлөснөөр аль ч бүсийг алагчилж сорчлолгүй тэнцүү хөгжүүлэх боломжтой.

3. Хөрөнгө оруулалтыг үе шаттай хуваарилна гэдэгтэй санал зөрж байна! Аль нэг бүсийг сорчилж хөгжүүлэхгүйгээр “Хөгжлийн нэгдсэн бодлогоор” төлөвлөж бүсүүд өөрсдийн нөөц, боломжоо бүрэн дүүрэн ашигладаг, санаачилгаа гаргаж зохих хөрөнгө оруулалт, санхүүжилтээ босгодог эрх мэдлийг нь олгох, өрсөлдөөнөөр хөгждөг тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. (Энэ асуудлаар тусад нь саналаа дэвшүүлж байгаа).

4. Одоогийн аймаг, сумдыг нэгтгэхгүй, өөрчлөхгүй гэдэгтэй санал нийлэхгүй! Сүүлд байгуулагдсан Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр зэрэг жижиг аймаг, нэн ялангуяа 5000 хүрэхгүй хүн амтай жижиг сумдыг нэгтгэж цомхотгосноор өнөөгийн засаг захиргааны нүсэр тогтолцоо халагдаж улсын төсөвт хэмнэлт гарах төдийгүй олон шат дамжлагат хүнд суртал багасна. Засаг захиргааны нэгжийн эрх мэдэл, хөрөнгө хүчний боломж ч нэмэгдэнэ” гэсэн юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? Өчигдөр
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА Өчигдөр
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ Өчигдөр
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… Өчигдөр
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… Өчигдөр
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ Өчигдөр
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… Өчигдөр
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … Өчигдөр
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … Өчигдөр
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… Өчигдөр
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА Өчигдөр
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… Өчигдөр
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… Өчигдөр
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28