МОНГОЛ УЛС, ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Э.ТУНГАЛАГ
2024/03/06

Монгол УлсТайландын Хаант Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байнаЭнэхүү түүхэн ойг тохиолдуулан хоёр улсын ЕрөнхийлөгчЕрөнхий сайд, Гадаад харилцааны сайд нарын түвшинд баярын захидал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захидалдаа хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хагас зуун жилийн турш тогтвортой хөгжиж, олон улс, бүс нутгийн тавцанд гүнзгийрэн бэхжиж буйг тэмдэглээд Зүүн өмнөд Ази дахь манай чухал түнш Тайландын Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагааг ирэх 50 жилд улам бүр цэцэглүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Сетта Тависин захидалдаа Тайланд, Монголын харилцаа, хамтын ажиллагаа 50 жилийн хугацаанд хоёр талын төдийгүй олон улсын тавцанд бүхий л түвшинд өргөжин хөгжиж ирснийг онцлоод цаашид хоёр улсын ард иргэдийн эрх ашигт нийцүүлэн найрамдал нөхөрлөлийг бэхжүүлж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв.  

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг захидалдаа Тайландын Хаант Улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал, эрүүл мэнд зэрэг олон салбарт өргөжин тэлэхийн сацуу сүүлийн жилүүдэд хоёр улсын иргэд хоорондын солилцоо эрчимжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцолсон бол Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Панпри Бахидха-Нукорн Монгол, Тайландын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хоёр улсын хөгжил дэвшил, хоёр талын эрх ашигт нийцүүлэн өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Монгол Улс Тайландын Хаант Улстай 1974 оны 3 дугаар сарын 5-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байна.

Түүнчлэн 50 жилийн ойг тохиолдуулан Бангкок хотын Байок цамхгийн дэлгэцэнд “Монгол-Тайланд 50 жил” гэсэн бичвэрийг бүтэн өдрийн турш байршуулах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 18 цагийн өмнө
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28