Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан 800 гаруй охид өөрсдийн эрхийг хэрхэн хамгаалах, хэрэгтэй мэдээ мэдээллээ солилцох зорилгоор “Охидын чимээ” арга хэмжээг зохион байгууллаа. Тэд сэтгэлзүйч, хуульч, эмч, багш зэрэг мэргэжлийн хүмүүсээс өөрсдөдөө тулгамдаж байгаа асуудлаар хувийн зөвлөгөө авах, нийтээр тулгамдаж байгаа сэтгэлзүйн болон харилцааныхаа талаар нээлттэй ярилцсан юм.
Монголын охидын зөвлөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран зохион байгуулсан охидын болзоонд дуучин продюсер Д.Уламбаяр /Ука/ оролцож охидтой нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ. Мөн гадаадад хэрхэн суралцах вэ?, охидын сэтг
элзүй, өөрийгөө бүтээх гурвалжин, охидын бэлгийн боловсрол гэх мэт олон чухал сэдвээр ярилцаж хэрэгтэй мэдээ мэдээллээ солилцож нэг өдрийг хамтдаа өнгөрөөсөн юм.
Уг арга хэмжээнд охидтой болзохоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Монголын охидын зөвлөлийн ахлах зөвлөх Б.Ану Үжин, дуучин продюсер Д.Уламбаяр, Ариун оюун академийн гүйцэтгэх захирал О.Ариунзаяа, Happy Z Clinic охид өсвөр үеийн эмнэлгийг зөвлөх эмч Н.Мөнхзул, Андра академийн гүйцэтгэх захирал, Miss Earth 2023 Б.Мөнхчимэг, ОТИС-ийн сэтгүүлзүй, олон улсын харилцааны тэнхмийн эрхлэгч Г.Золзаяа, ACE эмэгтэйчүүдийн эмнлгийн эмч Т.Ганчимэг нар хүрэлцэн ирсэн юм. Тэд охидын QR кодоор явуулсан нууц асуултанд хариулж чин сэтгэлийн халуун яриа өрнүүлэн, үнэтэй зөвлөгөөнүүдийг өгсөн юм.