КИРГИЗТЭЙ ФИНТЕК КОМДАНИУДЫГ ДЭМЖИХ, ХИЛ ДАМНАСАН САНХҮҮГИЙН АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХОД ХАМТАРНА

Э.ТУНГАЛАГ
2024/02/28

Санхүүгийн зохицуулах хороо Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний банк (Төв Банк)-тай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг өнөөдөр үзэглэлээ. Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газрын ордонд болсон уг ёслолын арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга Акылбек Жапаров болон албаны бусад төлөөлөгчид оролцов.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Киргизийн Үндэсний банкны дэд дарга Манас Жакыпов нар санамж бичигт гарын үсэг зурсан юм. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Хил дамнасан санхүүгийн үйл ажиллагаа хурдацтай хөгжиж буй цаг үед хяналт, зохицуулалтын байгууллагуудын нягт хамтын ажиллагаа шаардлагатай. Энэ үед санамж бичиг байгуулсан нь хоёр улсын санхүүгийн зах зээлийн тогтвортой, бүрэн бүтэн байдлыг хангах, салбарын оролцогч, үйлчлүүлэгчдийн эрхийг хамгаалах, бүс нутгийн санхүүгийн интеграцчиллыг харилцан уялдаатай хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой” гэдгийг онцлов.

Хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, тэр дундаа финтек компаниудыг бодлогоор дэмжих, хил дамнасан санхүүгийн үйл ажиллагааны мэдээлэл солилцох, газар дээрх санхүүгийн хяналт шалгалт хийхэд харилцан туслалцах, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН МЕГА ТӨС… 2024/10/01
"УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2024" 2024/09/27
НИТХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛЬД 6 ТОЙРГООС НЭР ДЭВШИГЧ Б.ХУЯГБААТАР БАТЛАМЖ… 2024/09/26
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ЭХ… 2024/09/25
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ 2024/09/25
"SCHOOL POLICE" НАРЫГ СКҮҮТЕР, СУРРОНТОЙ ХҮМҮҮСТ ШААРДЛАГА ТАВИХЫГ ЗӨВ… 2024/09/25
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН 7 ЗӨВЛӨХ 2024/09/25
ЗАМ-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025 ОНД ДУУСНА 2024/09/25
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ТҮШИГЛЭН ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН 13 ГА … 2024/09/24
ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ХОРООГ ЕРӨНХИЙ САЙД АХАЛНА 2024/09/24
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/09/24
ТАРВАГАНЫ ТУЛМЫГ ОЛОН ТООГООР ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ 2024/09/24
ГАЗАР ОРНЫ НЭР ХУУЛЬ БУСААР ӨӨРЧИЛСӨН ХҮМҮҮСИЙГ ТОРГОХ ЯЛААР ШИЙТГЭЖЭЭ 2024/09/24
ОНОН ГОЛД ЖИВСЭН ХОЁР ИРГЭНИЙ НЭГИЙНХ НЬ ЦОГЦОС ОЛДОЖ, НӨГӨӨГ НЬ ХАЙЖ … 2024/09/24
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ф.КИШИДА НАР УУЛЗАВ 2024/09/24
СҮХБААТАРЧУУД ШИНЭ ЭМНЭЛГИЙН БАРИЛГАА ХҮЛЭЭН АВЛАА 2024/09/23
О.ОСОРЖАМАА: ЭЛЭГ, ХОДООД ГЭДЭС ГЭЭД ХУТГАЛУУЛААГҮЙ ГАЗАР БАЙХГҮЙ ЭМНЭ… 2024/09/20
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ОРОЛЦОНО 2024/09/20
“БУУДЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-Д ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙ… 2024/09/20
ЭЗЭМШИХ ЭРХТЭЙ ГАЗАР, АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ДУУДЛАГА ХУДА… 2024/09/20