БНСУ-ЫН АГААРЫН ТЭЭВРИЙН КОМПАНИУД МОНГОЛ РУУ ХИЙХ НИСЛЭГИЙН ТООГОО НЭМЭГДҮҮЛНЭ

Э.ТУНГАЛАГ
2024/02/26

Бусан хотын Гимхэ олон улсын нисэх буудлаас Монгол руу долоо хоногт зургаан удаа нислэг үйлдэж байгааг ес болгон нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор БНСУ, Монгол Улсын хоорондын нислэгийн тоог нэмэгдүүлэхээр Монголын талтай тохиролцсоноо БНСУ-ын Тээврийн яам мэдээллээ. Энэ хүрээнд хоёр улсын орон нутгийн нисэх онгоцны буудлын тээвэрлэлтийн эрхийн чиглэл, давтамжийг агаарын хөлгийн төрлөөр хязгаарлахгүйгээр өргөтгөсөн талаар БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас онцолсон байна.

Тохиролцооны дагуу одоо Монгол руу нислэг үйлддэг БНСУ-ын таван нисэх буудал дээр дахин хоёр буудал нэмэхээр болжээ. Чежү болон Яньяны олон улсын нисэх онгоцны буудал руу хийх нислэгийн тоог хүсэлт гаргасан тохиолдолд нэмэх, мөн Бусан хотын Гимхэ нисэх буудлаас Улаанбаатар руу хийх нислэгийн давтамж долоо хоногт зургаа байсныг ес болгож нэмэгдүүлэхээр тохиолцсон байна. Мөн орон нутгийн нисэх буудлуудаас Монгол руу хийх нислэгт онгоцны суудлын тоог 200-аар хязгаарлаж байсныг цуцалж, ямар нэг хязгааргүй болгох аж. Аялал жуулчлалын оргил үе буюу зургаагаас наймдугаар сарын хугацаанд хоёр улсын хоорондын долоо хоног тутмын нислэгийн суудлын тоог хоёр дахин нэмэгдүүлж, хамгийн багадаа 10 мянга 800 хүргэхээр тохиролцсон байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН МЕГА ТӨС… 2024/10/01
"УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2024" 2024/09/27
НИТХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛЬД 6 ТОЙРГООС НЭР ДЭВШИГЧ Б.ХУЯГБААТАР БАТЛАМЖ… 2024/09/26
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ЭХ… 2024/09/25
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ 2024/09/25
"SCHOOL POLICE" НАРЫГ СКҮҮТЕР, СУРРОНТОЙ ХҮМҮҮСТ ШААРДЛАГА ТАВИХЫГ ЗӨВ… 2024/09/25
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН 7 ЗӨВЛӨХ 2024/09/25
ЗАМ-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025 ОНД ДУУСНА 2024/09/25
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ТҮШИГЛЭН ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН 13 ГА … 2024/09/24
ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ХОРООГ ЕРӨНХИЙ САЙД АХАЛНА 2024/09/24
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/09/24
ТАРВАГАНЫ ТУЛМЫГ ОЛОН ТООГООР ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ 2024/09/24
ГАЗАР ОРНЫ НЭР ХУУЛЬ БУСААР ӨӨРЧИЛСӨН ХҮМҮҮСИЙГ ТОРГОХ ЯЛААР ШИЙТГЭЖЭЭ 2024/09/24
ОНОН ГОЛД ЖИВСЭН ХОЁР ИРГЭНИЙ НЭГИЙНХ НЬ ЦОГЦОС ОЛДОЖ, НӨГӨӨГ НЬ ХАЙЖ … 2024/09/24
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ф.КИШИДА НАР УУЛЗАВ 2024/09/24
СҮХБААТАРЧУУД ШИНЭ ЭМНЭЛГИЙН БАРИЛГАА ХҮЛЭЭН АВЛАА 2024/09/23
О.ОСОРЖАМАА: ЭЛЭГ, ХОДООД ГЭДЭС ГЭЭД ХУТГАЛУУЛААГҮЙ ГАЗАР БАЙХГҮЙ ЭМНЭ… 2024/09/20
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ОРОЛЦОНО 2024/09/20
“БУУДЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-Д ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙ… 2024/09/20
ЭЗЭМШИХ ЭРХТЭЙ ГАЗАР, АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ДУУДЛАГА ХУДА… 2024/09/20