АЗИЙН УЛС ТӨРИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧДЫН ДАВАЛГАА УЛААНБААТАРТ

Э.ТУНГАЛАГ
2024/02/23

С.УЯНГА

Манай улсын гурван хүн тутмын нэг нь залуу гэсэн ангилалд багтдаг. Тиймээс л Монгол бол залуусын орон, “Залуу Монгол” гэж онцгойрч ардчилсан нийгэмд өсөж торниж буй шинэ үеийнхний улс төрийн идэвх, оролцоогоор ирээдүй зурагдах хэлэлцүүлэг өргөн хүрээнд өрнөдөг биз. Тэгвэл энэ атаархам нөөцийг харвал улс орноо өөрчлөх хэмжээний хүч, боломж бий гэгддэг “ЗАЛУУС”-ын асуудлыг илүү томоор харах, улс төрийн өнцгөөс өндөр хэмжээнд ярьж, хэлэлцэх олон улсын томоохон хурлын эрхийг Монгол Улс авсан нь ICAPP юм.

Азидаа хамгийн том улс төрийн намуудын нэгдэл, улс төрийн олон өөр үзэл баримтлалтай намуудын хамтын ажиллагааг таниулан сурталчлах, Азийн улсуудын итгэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулах, улс төрийн намуудын бүсийн хамтын ажиллагааны харилцаа холбоог идэвхжүүлэх зорилго дор 24-25 жил бэхжиж яваа ICAPP буюу Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал /International Conference of Asian Political Parties/ энэ сарын 23-26-нд Монголд товлогдоод буй. Өнөө маргаашгүй эхлэх энэ хуралд онцгой ач холбогдол өгч 11 улсын 15 намын төлөөлөл Улаанбаатарт иржээ. Тодруулбал, ICAPP-ын ээлжит долдугаар хуралд улс орныхоо боломж, туршлагыг хуваалцахаар ОХУ, Айзербайжан, Индонез, БНСУ, Камбож, Иран, Лаос, Казахстан, Узбекистан, Малайз, Вьетнам, Туркийн залуу манлайлагчид оролцох юм байна. Бүс нутгийн хэмжээний томоохон хурал эдгээр өдрүүдэд манай улсад болж буй нь ч учиртай.

Жил бүр гишүүдийн бүрэлдэхүүн, нөлөө өсөж томорсоор байгаа ICAPP-д бүс нутгийн 52 орны 352 улс төрийн нам нэгдээд байгаа. 2023 оны наймдугаар сарын 04-07-ны өдрүүдэд Монгол Ардын Нам Улаанбаатар хотноо Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын Залуучуудын 6-р хурал, Эмэгтэйчүүдийн 7-р хурлыг зохион байгуулсан бөгөөд 22 орны 28 улс төрийн намын төлөөлөл оролцсон юм.

Тэгвэл ICAPP хэмээх энэ томоохон эвслийн дэргэдэх залуучуудын байгууллагын ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, МАН-ын дэргэдэх СДМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал, Эмэгтэйчүүдийн байгууллагын ерөнхийлөгчөөр МАН-ын дэргэдэх СДМЭХ-ны ерөнхийлөгч, Соёлын сайд Ч.Номин нар сонгогдон ажиллаж байна.

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын бас нэг онцлог нь манай улсын хүн амын талаас илүүг, сонгогчдын 30 гаруй хувийг бүрдүүлж буй Монгол залуучуудын улс төрийн оролцоо, идэвх хаана яваагаа цэгнэх. Тэр дундаа “Парламент дахь залуучуудад бид тийм гэж хэлнэ” сэдвийн дор Ази тивийн өнцөг булан бүрээс ирсэн залуу улстөрчид залуу парламентчидаа хэрхэн дэмждэг туршлага, мэдлэгээ хуваалцах нь сонирхол татаж буй. Өөрөөр хэлбэл, залуус дуу хоолойгоо нэгтгэж, залуучуудын манлайллыг улс төрийн түвшинд идэвхжүүлэн дэмжих нэгдсэн платформыг бий болгож буй нь энэ юм. Үүний тулд залуучуудыг улс төр, шийдвэр гаргах түвшинд татан оролцуулж, улмаар нийгэм, эдийн засгийн бодлого үйл ажиллагаанд дуу хоолойг нь тусгаж буй  дэвшилтэт шийдвэр, арга барил, бодлого чиглэлээ хэлэлцэхээс гадна эмэгтэйчүүд, аялал жуулчлал, бизнесийн олон харилцааг өргөжин хэрэгжүүлэх юм.

Азидаа хамгийн том улс төрийн намуудын нэгдлийн үйл ажиллагаанд Монголоос МАН, АН, ХҮН идэвхтэй оролцож ирсэн. Тэр дунд МАН 2004 оноос тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож 2013 оноос эхлэн Байнгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2021 онд МАН-ыг төлөөлж Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүн сонгогджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28