МУЗН 4000 ӨРХӨД ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ХҮРГЭНЭ

Д.УЛСБАЯР
2024/02/20

Манай улсын нийт газар нутгаар өвөлжилт хүндэрч, зудын байдалтай байгаатай холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монголын улаан загалмай нийгэмлэгийн удирдлагуудын хамт 21 аймаг, 9 дүүргийн Улаан загалмайн хорооны дарга, гишүүдтэй цахим уулзалт зохион байгуулав.

Хурлаар аймаг орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, Улаан загалмайгаас хүргэж байгаа тусламж үйлчилгээний явц, хүртээмж, гүйцэтгэлийн талаар тайлан мэдээллийг сонсож, хүмүүнлэгийн тусламжийг малчдад шуурхай хүргэх талаар тодорхой үүрэг чиглэл өгчээ.

МУЗН нь хүмүүнлэгийн чиглэлээр Монгол Улсын Засгийн газарт туслах, төрдөө нэмэлт хүч болох эрмэлзэлтэй бөгөөд энэ утгаараа Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисстой үйл ажиллагаагаа уялдуулж, хамтран ажиллаж байна.

Монголын улаан загалмай нийгэмлэгээс Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг дипломат төлөөлөгчийн газруудтай нягт хамтран ажилладаг бөгөөд хамтын хүчээр өвөлжилт хүндэрч, төмөр болон цагаан зудын нөхцөлд буй 19 аймаг, нэг дүүргийн 2600 зорилтот бүлгийн малчин өрхөд хүрч ба гамшгийн менежмент, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа хүргэж, бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багц бүхий хүмүүнлэгийн тусламжийг үзүүлж байгаа аж.

Түүнчлэн МУЗН хүмүүнлэгийн тусламжийг нийт 4000 өрхөд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт 2600 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх санхүүжилтийг гаргаад байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28