МОНГОЛ ИРГЭД АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ДУБАЙД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ААН-ТЭЙ ТОХИРЧ ХОХИРСОН ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ

Д.УЛСБАЯР
2024/02/15

Сүүлийн үед манай улсын иргэд төрөл бүрийн үйлчилгээ авах зорилгоор Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо үйл ажиллагаа явуулдаг тус улсын болон гуравдагч орны аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүстэй тохиролцож, зарим үед төлбөрийн тодорхой хувийг эсхүл бүтнээр нь урьдчилж шилжүүлснээс болж хохирох тохиолдол гарч байна.

Манай иргэд ихэвчлэн аман тохиролцоо хийх, хууль, эрх зүйн мэдлэг дутуугаас шалтгаалан шаардлагад нийцэхгүй гэрээ байгуулах, гэрээ байгуулж буй айлын талын байгууллага, хувь хүмүүсийг сайтар судлахгүй байх зэрэг нь хохирох шалтгаан болжээ.

Иймд иргэд АНЭУ-ын Дубай хотод тодорхой салбарын үйл ажиллагаа явуулдаг хэмээн өөрсдийгөө танилцуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүстэй ямар нэгэн ажил үйлчилгээний чиглэлээр тохиролцоо хийхээсээ өмнө цаад байгууллага, хувь хүн нь тухайн салбарт ажил, үйлчилгээ эрхлэх албан ёсны зөвшөөрөлтэй эсэхийг сайтар нягтлах,  мөн аливаа ажил, үйлчилгээг авахдаа албан ёсны гэрээ байгуулах, төлбөр тооцоогоо хийхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төлбөрийн хэрэгслийг ашиглаж, төлбөрийн баримтын эх хувийг заавал авч байхыг анхаарууллаа.


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28