“МОЭНКО” КОМПАНИТАЙ ХОЛБООТОЙ НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ МАРГААШ БОЛНО

Д.УЛСБАЯР
2024/02/06

Ховд аймгийн Булган сумын нутаг, Хөшөөтийн коксжих нүүрсний бүлэг ордын лицензийг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг "МоЭнКо” компанийн Ховд аймагтай байгуулсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилт, үр дүн болон Монгол Улсын хууль зөрчсөн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа асуудлыг хөндөх “Нээлттэй сонсгол” маргааш болно.

МоЭнКо” ХХК нь Ховд аймгийн нутагт орших Хөшөөтийн коксжих нүүрсний бүлэг ордыг ашиглах зөвшөөрөл авахдаа нөөцийг багасгаж дарсан, улмаар Ховд аймагтай байгуулсан гэрээнд заасан “Коксын үйлдвэр барих”, “Цахилгаан станц барих” зэрэг үүргээ биелүүлээгүй, өнгөрсөн хугацаанд гэрээний үүргийн биелэлтийг хянаж, тайлагнаагүй гэсэн асуудлуудлыг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа дэвшүүлж, асуудлыг олон нийтийн аанхааралд оруулсан бөгөөд сонсголыг санаачилж, УИХ дахь АН-ын бүлгээс дэмжлэг аваад байгаа юм.

Бүлгийн бүлгийн дарга О.Цогтгэрэлээс “МоЭнКо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж,Оюунчимэгт дээрх сонсголд ирж оролцон, аймаг орон нутагтай байгуулсан гэрээнийхээ хэрэгжилтийг тайлагнахыг хүссэн албан бичгийг Ш.Адьшаа гишүүн энэ сарын 17-ны өдөр компанийн байранд нь очиж, гардуулж өгсөн билээ. 

Тэрбээр дөнгөж сая өөрийн цахим хуудсанд дараах мэдээллийг нийтэлжээ.

"Тун завгүй өдрүүд үргэлжилж байна. Гэвч нэг зүйл дээр залруулга хийе. Миний бие Ховдчуудаа төлөөлөн төр барилцах, хүндтэй хийгээд хариуцлагатай албыг хашиж байх хугацаандаа төр түмний үйл хэрэгт үнэнч шударга хандаж, Монгол улсынхаа эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, нийгэмд бугшсан олон асуудлыг хөндөж, өнөөдрийн байр сууриар бус ирээдүй маргаашийн хувь заяагаар хэмжин харж, өөриймсөг сэтгэлээр хандаж олон ажлуудыг шат дараатайгаар зориглон хийж байна.

Үүний нэг нь Ховд аймаг болон Хөшөөтийн уурхайг ашиглаж байгаа “МоЭнКо“ ХХК хооронд байгуулсан хамтран ажиллах хөрөнгө оруулалтын тухай 2011, 2014 оны гэрээний хэрэгжилтийн талаар Ховд аймгийн үе үеийн удирдлага, Хөшөөтийн уурхайг ашиглаж байгаа “МоЭнКо“ ХХК-ийн удирдлага, нутгийн ард иргэдийн төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг 2024.02.07 нд Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын хуралдааны их танхимд зохион байгуулахаар ажиллаж байна.

Гэтэл энэхүү нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан миний нэр хүндэд халдсан худал ташаа олон мэдээлэл, дайралтууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсаар байна.

Үүний нэг нь Хүний эрхийг хөхүүлэн дэмжигч “Өдрийн сонин” 2024.02.05-ны Даваа гарагийн Улс төрийн буландаа “Памфлет” төрлөөр би өөрийгөө захиалгаар бичүүлсэн мэт харагдахаар нийтлэлийг гаргажээ.

Монголын хамгийн олон уншигчтай, мэргэжлийн редакцтай, мэдээлэл нь үнэн бодит байдлыг эрхэмлэдэг тус сонин шүүлтүүргүйгээр ийм худал ташаа мэдээлэл олон нийтэд тарааж байгаад миний бие харамсаж байна. Иймд “Өдрийн сонин” мэргэжлийн чиг үүргээ ухамсарлан энэхүү нийтлэлдээ залруулга хийж өгөхийг хүсье. Хүндэтгэсэн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28