УИХ-ЫН ДЭД ДАРГА Л.МӨНХБААТАРЫН АЙЛЧЛАЛЫН БАГ ХЯТАДЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ БААЗТАЙ ТАНИЛЦАВ

Д.УЛСБАЯР
2024/01/30

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар БНХАУ-д болсон Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал  хоорондын Байнгын уулзалтын механизмын тавдугаар уулзалтад оролцох үеэрээ Ордос хотоор зочилж, Нарны сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч баазтай танилцлаа. 

Нарны сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч бааз

2022 оны 8 дугаар сард Хятадын Хөгжил шинэтгэлийн хорооноос зөвшөөрч нийт 4.9 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар 8 сая кВт-ын нарны сэргээгдэх эрчим хүч, 4 сая кВт-ын салхины сэргээгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн аж.

Өнөөдрийн байдлаар тус төслийн үр дүнд Далайт хошууны элсэн цөлийн 25%-ийг ногооруулаад байна. Нийт 2.24 тэрбум юанийн хөрөнгөөр тус бүс нутагт хөрөнгө оруулж Бээжин, Тяньжин хотын элсэн шуурганы эх үүсвэрийг хянаж байна. Тус төслийн хүрээнд нийт 178,000 га газар ой мод, 309,000 га газарт хээр талын ногоон бүтээн байгуулалтыг хийсэн байна. Ой болон хээр талын ургамлын бүрхэвч 59.27%, шар шорооны хэмжээ 9.9 сая тонноор буурсан байна. Энэхүү төсөл нь нарны эрчим хүчний панелын тусламжтай элсний нүүдэлд хяналт тавьж, жил бүр Бээжин, Тяньжин, Хэбэй хот мужуудад 40 тэрбум кВт сэргээгдэх эрчим хүчийг нийлүүлж байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28