ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖСӨН АЛБАН ТУШААЛТНЫГ АТГ-ААС ШАЛГАЖ БАЙНА

Э.ТУНГАЛАГ
2024/01/25

Улс төрд нөлөө бүхий этгээд "Х"-ийн орлогын дүн 10 дахин өссөн, мал аж ахуйн үнийн дүнг хэт өсгөж мэдүүлсэн, 177 ба 155 мкв амины сууцууд, орон сууц 1, газар 7, өндөр өртөгтэй байгууламж нь хууль ёсны орлогоор бий болсон нь нотлогдоогүй. 

Их хэмжээний зээл төлж барагдуулсан ч хууль ёсны орлогоор төлөх үндэслэлгүй, хэрэглээний зардал, өндөр дүнтэй худалдан авалтын эх үүсвэр нь цалин, аж ахуйн үйл ажиллагааны орлогоос давсан байгааг Хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар тогтоосон.  Албан тушаалтан "Х"-г үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна гэж АТГ-аас мэдээлэв.

Дараах хүмүүсийг дотоодын улс төрд нөлөө бүхий этгээд гэж үзнэ. Үүнд:

3.2.1 Монгол Улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, сайд нар;
3.2.2 Дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, гүйцэтгэх болон хэрэгжүүлэгч агентлагийн дарга, дэд дарга нар;
3.2.3 УИХ-ын гишүүд; 3.2.4 Монгол банкны ерөнхийлөгч болон захирлуудын зөвлөлийн гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүд; Санхүүгийн зохицуулах хорооны дарга, удирдлага;
3.2.5 Үндсэн хуулийн цэц, Дээд болон бусад шүүхийн дарга, гишүүд, шүүгч нар;
3.2.6 Ерөнхий прокурор, түүний орлогчид;
3.2.7 Тагнуулын ерөнхий газрын дарга, түүний орлогчид;
3.2.8 Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд нар;
3.2.9 Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Хуурай замын зэвсэгт хүчин болон Агаарын цэргийн командлагчид, тэдгээрийн орлогчид;
3.2.10 Орон нутгийн гүйцэтгэх засаглалын, прокурорын, тагнуулын байгууллагын дарга нар, давж заалдах шатны болон дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч болон шүүгч нар;
3.2.11 Төрийн өмчийн, төсвийн байгууллагуудын, дүрмийн сангийн 50-с дээш хувийг төр эзэмшиж буй эдийн засгийн түншлэлийн захиргаа, удирдлага, хяналт шалгалтын чиг үүрэг бүхий нэгжүүдийн дарга нар;
3.2.12 Улс төрийн намуудын удирдах зөвлөлийн дарга, намын төв аппаратын гишүүд;
3.2.13 Засгийн газрын агентлагийн дарга;
3.2.14 Засгийн газар болон орон нутгийн засаг захиргааны бүрэн эзэмшилд буй компанийн захирлууд


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28