ҮББХ: ТОГТООЛУУДЫН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАЖ, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЙЛАНГУУДЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ

Д.УЛСБАЯР
2024/01/19

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд найман удаа хуралдаж, хуулийн нэг, Байнгын хорооны тогтоолын таван төсөл дээр ажиллан, хяналт шалгалтын зургаан тайлан, яам, агентлагийн дөрвөн мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тодруулбал, Улсын Их Хурлын хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр түлхүү ажилласан талаараа Байнгын хорооны дарга Г.Ганболд өнөөдөр (2024.01.18) гишүүдийн хамт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө нэг бүрчлэн дурдав. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Ж.Батжаргал, Г.Тэмүүлэн, С.Чинзориг нар ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн мэдээлэлдээ, Хөдөө аж ахуйн бирж одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд бүрэн утгаараа ажиллаж чадахгүй байгаа, зөвхөн ченжүүдийн цуглуулсан түүхий эдэд хил, гаалиар гаргах зөвшөөрлийн бичиг олгож, хураамж авах ажил хийж байна гэсэн юм. Тэрбээр, хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тус бирж дээр хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжаа бодитойгоор ил тод, нээлттэй явагдаж байх, мөн улсын хэмжээнд бүх сумдад биржийн салбар ажиллаж байх зохицуулалтуудыг төлөвлөж байна хэмээн ярив.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнгөрөгч онд байгуулж ажиллуулсан “Улаанбаатар хот, орон нутагт хялгас ялгахаас дээш боловсруулалт хийх үйлдвэрүүдийн хүчин чадал, суурилагдсан тоног төхөөрөмжийн талаар хяналт, шалгалт хийх” үүрэг бүхий Ажлын хэсгийнхээ тайланг хэлэлцээд “Засгийн газарт чиглэл” өгөх тухай Байнгын хорооны 2023 оны 07 дугаар тогтоолыг баталсан байна. Уг тогтоолоор дэлхийн зах зээл дээр ноос, ноолуурын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ноос, ноолуурын боловсруулах салбарын технологи хөгжүүлэлт, хүний нөөцийг бэлтгэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгожээ.

Мөн, Тавантолгой–Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгий талаарх Үндэсний аудитын газрын тайланг хэлэлцэж, “Засгийн газарт чиглэл” өгөх тухай Байнгын хорооны 2023 оны 08 дугаар тогтоолыг баталжээ. Тогтоолд, төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулах Ажлын хэсэг байгуулж ажиллуулах, хил холболтын ажлыг эрчимжүүлэх, төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцсон аж ахуйн нэгжүүдийн өр, төлбөрийг барагдуулах асуудлуудыг тусгасан байна.

Улсын Их Хурлын Байнгын хороод эрхлэх асуудлын хүрээний салбар, байгууллагууд, холбогдох асуудлын талаар мэдээлэл, тайлан сонсож, шаардлагатай тохиолдолд Засгийн газарт чиглэл өгч ажилладаг. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилт, биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төрийн санхүүгийн бүтцийг оновчтой болгох, зах зээлийг тэлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх, дотоодын сүү, сүүний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, борлуулалтын тогтолцоог төлөвшүүлэх, урамшуулал олгох хугацааг сунгах, газрын тос боловсруулах үйлдвэр, Дархан арьс ширний цогцолбор, Эмээлт эко аж үйлдвэрийн болон Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн паркын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газарт чиглэл өгсөн 2022 оны 05, 07, 08 дугаар, 2023 оны 01, 03, 04 дүгээр тогтоолуудынхаа хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонссон байна. Эдгээр асуудлуудаар тулгамдаж байгаа бэрхшээлийг шийдвэрлэж, гацааг арилгах, зохион байгуулалтыг сайжруулах, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, шаардлагатай тохиолдолд эрх зүйн орчныг сайжруулах талаар санал болосруулах чиглэлээр тодорхой үүрэг, чиглэлийг Засгийн газар болон холбогдох байгууллагад өгчээ .


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28