УИХ-ЫН ДАРГА ОТРЫН БҮСЭД ӨВӨЛЖИЖ БУЙ МАЛЧИДТАЙ УУЛЗЛАА

Д.УЛСБАЯР
2024/01/17

Архангай аймгийн Булган сумын нутагт оторлож буй малчин өрхүүдийн төлөөлөлтэй уулзаж, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг үеийн хүндрэл бэрхшээлийн талаар сонслоо. Тус аймгийн нутгаар ихэвчлэн Баянхонгор, Завхан, Хөвсгөл аймгаас малчид ирж өвөлжихөөс гадна аймаг дотроо ч отор нүүдэл хийх нь элбэгшсэнийг хэлж байв. Одоогоор 8 суманд зудын байдалтай гэж үнэлэгдсэн ч ойрын өдрүүдэд тэнгэрийн төлөв тогтуун сайхан байгаа аж.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумаас отор нүүдэл хийж, энэ нутагт өвөлжиж буй залуу малчин А.Дорждагвын гэр бүл ган, зуд, байгаль цаг уурын бэрхшээлээс илүү малын гаралтай түүхийн эдийн үнэгүйдэл малчдын аж амьдралд хамгийн том чөдөр тушаа болж байгааг онцолсон юм. Тэд уламжлалт нүүдлийн мал аж ахуй олон талын өгөөжтэй ч ашиг шимийг нь бүрэн дүүрэн хүртэж чадахгүй учраас нэгдмэл зохион байгуулалт, тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байлаа.

Архангай аймгийнхан 2019 оноос эхлэн малчдын нөхөрлөлийг байгуулж, хамтарч эхэлсэн туршлагатай. Иймд бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт өв соёлыг алдагдуулахгүйгээр МАЛЧИН-МАЛ-БЭЛЧЭЭР гурвын харилцан шүтэлцээг хангах замаар малчин өрхүүдийн хөдөлмөрөөрөө хорших, нэгдэн хамтрах үйл ажиллагааг дэмжихийн тулд малчны хотноос тэдний саналыг тусгах нь чухал юм.

Отрын бүсэд өвөлжиж буй малчин өрхүүдэд өвс тэжээлийн хангамж, эрүүл мэндийн үйлчилгээ гээд тулгамдаж буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхээр ОБЕГ болон аймаг, орон нутгийн удирдлагууд холбогдох арга хэмжээг авч ажиллав.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 19 цагийн өмнө
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28