Дуучин Карди Б болон түүний нөхөр реппер Офсет нар гэр бүл болоод 5 жил болсон юм. Тэгвэл өнгөрөгч ням гарагт Карди Б өөрийн цахим хуудсаараа дамжуулан лайв бичлэг хийсэн. Тэрээр хэлэхдээ “Би ганц бие болоод нэг минут болж байна. Дэлхий нийтэд хэрхэн хэлэхээ мэдэхгүй байна. 2024 оныг шинээр эхлэхийг хүсэж байна. Шинэ амьдрал, шинэ эхлэл” гэсэн юм.
Хосууд инстаграмм хуудсаараа бие биенээ дагахаа больсон өдрөөс шүтэн бишрэгчид нь тэднийг салсан гэж шуугиж эхэлсэн. Тэд өмнө нь 2018 оны 12 дугаар сард салж байсан ч эргээд нийлсэн юм. Мөн олон нийтийн сүлжээнд түүний нөхөр Офсетийг хуучин найз бүсгүйтэйгээ холбоо тогтоосон гэх мэдээллүүд гараад байгаа. Харин түүний зүгээс ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.
Эх сурвалж: BBC