АНУ-ын Вашингтон хотод өсвөр насны арван хүүхэд авто машин бүлэглэн дээрэмдсэн хэрэг гарсан байна. Одоогоор 15 машин хулгайлсан нь тогтоогдоод байгаа юм. Цагдаагийн байгууллагын мэдээлж байгаагаар гэмт хэрэгтнүүд хохирогчийг буугаар сүрдүүлэн унаж явсан машиныг нь дээрэмддэг байжээ. Вашингтон хотод 2023 онд 932 машины дээрэм 1000 гаруй машин хулгай гарчээ. Хулгайн 77%-ийг галт зэвсгээр сүрдүүлэн үйлдэгдсэн бөгөөд гэмт хэргийн 62%-ийг өсвөр насны хүүхдүүд үйлдсэн нь анхаарал татаад байна. Өсвөр насны хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг өссөнтэй холбоотойгоор АНУ-ын Конгрессын бага хурлын шийдвэрээр гэмт хэргийг бууруулах шинэ төвийг байгуулахаар болсон юм.
Эх сурвалж: ABCNEWS