Израил ХАМАС бүлэглэл хоорондын дайн улам ширүүс ч байна. Израилын арми Газын зурвасыг бүрэн бүсэлж, хойд өмнөд хэсгээр нь хоёр хуваан, агаарын цохилт, хуурай замын цэргийн ажиллагааг хослуулан явуулж байгаа ч ялалт байгуулж чадахгүй байгаа юм. Гэтэл энэ сарын 9-ний өдөр цахим орчинд газын зурвасын хоригдлууд буугаа газарт тавин бууж өгч байгаа хоёр өөр бичлэг цахим орчинд таржээ. Уг бичлэгүүд ижил дүр зураглалтай ч тухайн бичлэг дээр харагдаж байгаа нүцгэн эр бууг өөр өөр гартаа барьсан байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа төдийгүй зориуд хийсэн бичлэг байх магадлалтай гэж дэлхий нийт үзэж байгаа юм. Шинжээчид бичлэгийг хоёр өөр бичлэг биш нэг бичлэгийн тус тусдаа хэсэг байх магадлалтай гэж дүгнэсэн. Одоогоор дүрс бичлэгийг Жабалиа дүрвэгчдийн хуарангийн хойд хэсэг, Бейт Лахиа дахь НҮБ-ын сургуулийн өмнө хийснийг тогтоосон. Бичлэг дээрх иргэд бууж өгч байна уу? зааврын дагуу бууг газарт зөөвөрлөн тавьж байна уу? гэдэг нь чухал асуудал болоод байгаа. Учир нь Израил улс Хамасын эсрэг дайнд ахиц гаргаж байгаагаа нотлохыг маш их хүсэж байсан бөгөөд Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху хэлэхдээ: "Сүүлийн өдрүүдэд Хамасын хэдэн арван террористууд манай хүчинд бууж өгсөн. Тэд зэр зэвсгээ хаяж, манай баатарлаг тулаанчдад өөрсдийгөө өгч байна” гэсэн юм.