Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэрийн тухай хууль: 22 дугаар зүйл
Даатгуулагч тэтгэвэр тогтоолгох шаардлагатай баримт бичиг, өргөдлийг доор дурдсан хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана:
• Өндөр насны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгон авахыг хүссэн хугацаанд;
• Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосноос хойш 14 хоногийн, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай бол гурван сарын дотор;
• Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нь нас барснаас хойш 30 хоногийн, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор.