Хан-Уул дүүргийн хэмжээнд зам талбай хариуцсан 9 байгууллага 91 зам талбайн үйлчлэгч, жолооч, менежер бусад ажилтан 35 ажилтан, нийт 129 хүн, цас түрэгч, давс цацагч, хог тээврийн нийт 36 техник хэрэгсэлтэйгээр хариуцсан авто болон явган замуудын цэвэрлэгээг хийж, халтиргаа гулгаа арилгах зорилгоор ажиллаж байна.
Аж ахуй нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбоод, сургууль, цэцэрлэгүүд орчны 50 метрийн нийтийн эдэлбэр газрын цас, мөсийг цэвэрлэн халтиргаа гулгаанаас сэргийлж, hог хаягдлын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллана уу.
ХАЛТИРГАА ГУЛГААНААС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ