Хан-Уул дүүргийн цагдаагийн газар, Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургуулийн “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм"-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, сургууль орчимд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлтийг арилгах чиглэлээр сургууль тус бүр дээр өсвөрийн сэргийлэгчийн буланг шинээр байгуулж суралцагчдын санал хүсэлтийн хайрцгийг байршууллаа.
Мөн “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийн гишүүдийн хувцаслалтыг жигдрүүлэх чиглэлээр бүлгэмийн лого, бичиглэл зэргийг байрлуулсан гэрэл ойлгогчтой хантаазнуудыг хүлээлгэн өглөө.