Н.АЛТАНХУЯГ: НААДМААС ХОЁРХОН ХОНОГИЙН ӨМНӨ ХАГАС КОКСЫН ҮЙЛДВЭР БАРИУЛАХААР 17 ТЭРБУМЫН ГЭРЭЭ ХИЙЧИХСЭН БАЙСАН

Д.УЛСБАЯР
2023/12/01

2010 онд манай улс хагас коксын үйлдвэр барих шийдэлд хүрч, “ТЭЦ-2”-ийн хашаанд  "Аморе интернейшнл" ХХК 17 тэрбумын өртөгтэйгээр үйлдвэрээ барьж эхэлсэн гэдэг. Гэвч үйлдвэр нэртэй ашиглах боломжгүй байшин баригдаж тухайн асуудал замхарсан. Байшинг дуудлага худалдаанд оруулж, 17 тэрбумыг төрд эргүүлэн төлүүлэх Шийдлийн Засгийн газрын тогтоол хүртэл гарсан байдаг. Харамсалтай нь тухайн тогтоол өнөөдрийг хүртэл буюу 11 жилийн хугацаанд хэрэгжээгүй, 17 тэрбум төгрөг хэн нэгний халаасанд ороод салхинд хийсчээ. Бас болоогүй эл асуудал шийдэгдээгүй байхад энэ удаагийн Засгийн газраас хагас коксжуулсан нүүрс оруулж ирж, туршилт хийх, цаашлаад үйлдвэр барих бодлогыг ярьж, их бага гэлтгүй төсвийн мөнгөөр тоглочихлоо. Судалгаа туршилт хийх нэртэй хагас коксын асуудлын дуулианаар хэдэн хүн гадагшаа зугаалаад л өндөрлөх шив. Тэгвэл асуудлын мөрөөр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас тодруулга мэдээлэл авлаа.

-Хагас коксжуулсан нүүрс оруулж ирж туршина гэдэг дээр та нэлээн эсрэг байр суурьтай харагдана лээ. Яагаад эсэргүүцэв?

-Би тэр хагас коксыг туршина гээд байгааг ерөөсөө ойлгохгүй байгаа. Дэлхий туршчихсан хагас коксыг ахиад туршина гэдэг ойлголт байж болох уу. Харин бид “Таван толгой”-н уурхай дээр ч юм уу хагас коксынхоо үйлдвэрийг бариад утаанаасаа ангижирах шийдэл л байна. Замд нь мидлинг гэдэг юм туршлаа. Энэ туршилт амжилтгүй боллоо ш дээ. Тиймээс хагас коксынхоо үйлдвэрийг барих л ёстой. Заавал төр барих албагүй. Хувийн хэвшлийнхнийг оролцуулж, гадныхантай хамтарч байгаад аятайхан үйлдвэр барьж, утаанаас салж болно. Би ерөөсөө тийм л шийдэл харж байгаа.

Би өмнө нь утааны асуудлыг 11 сар хариуцсан. Тэр хугацаанд судалж байхад дэлхий шийдчихсэн шийдэл нь ерөөсөө л хагас кокс юм билээ. Түүнээс биш мидлингээр шийднэ гэж байхгүй. Энэ мидлингээс болж хүхрийн ислийн хэмжээ хоёр дахин нэмэгдчихээд яваад байна.

-Тэгэхээр Ц.Даваасүрэн сайдын хэлээд буй мидлингээ сайжруулна  гэдэг зүйлийг эсэргүүцэж байна гэж ойлгож болох уу?

-Сайжруулна гэсэн ойлголт байхгүй. Хагас кокс маш зөв шийдэл. Би биш дэлхий шийдчихсэн энийг чинь.

-2010 онд хагас коксын үйлдвэр баригдахаар болж, улмаар баригдсан ч замхарсан гэдэг олон тэрбумын асуудал байдаг. Одоогийн Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатарын нэр ч холбогдоод явдаг. Тухайн үед яг юу болсон юм бэ?

-“Шийдлийн засгийн газар” 2012 оны наймдугаар сард байгуулагдсан. Яг энэ оны есдүгээр сарын 30-нд хагас коксын үйлдвэр ашиглалтад орох байсан. Тэр үйлдвэр нь бүр 2010 онд яригдаж, компани нь 17 тэрбум төгрөгөө аваад ажлаа эхэлсэн байдаг юм. Тэд тухайн үед хоёр жилийн дотор тэр үйлдвэрээ босгоод, 2012 оны есдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулна гэж үзэглэсэн байсан. Тэгээд бид ажлаа авсныхаа дараа хагас коксын үйлдвэр ашиглалтад орох хугацаа нь болчихсон юм байна, 210 мянган тонн хагас кокс хийх юм байна гээд, зөв зүйтэй ажил болж,  үйлдвэрийн явцтай очиж танилцая гээд явцгаасан. Харамсалтай нь очиж үзэхэд үйлдвэр босоогүй байсан. Ямар алдаа хийсэн юм бэ гэхээр, “ТЭЦ-2”-ийн зуух №5-ыг нь янзалж эвдээд, тэрэн дээрээ хагас кокс нүүрсээ жигнэнэ гэж оролдоод бүтэлгүйтсэн байсан. Хагас коксоо гаргаж авч чадаагүй гэсэн үг. Тэдний хашаанд харин нэг байшин бариад хаячихсан байдаг юм. Мөнгө нь гардагаа гарч, хоёр жил гаруй хийгдээгүй, үйлдвэр нь босч, хагас кокс нь ч гараагүй нэг ийм асуудал болсон.

Тухайн үеийн манай Засгийн газрын нэг тогтоол байдаг. Тэр тогтоол дээр “Та нар буруу юм хийчихжээ. Тэр барьчихсан байшинг дуудлага худалдаанд оруулж зарая. “ТЭЦ-2”-ийн зуух №5-ыг буцаагаад өөрсдийн мөнгөөр хэвэнд нь оруул. Цаашлаад авсан 17 тэрбумаа буцаагаад төл” гэдэг шийдвэр тусгагдсан.

-Энэ шийдвэрийг мэдэх нэг нь мэддэг юм билээ. Харин одоог хүртэл хэрэгжсэн үү гэдэг сонин. Эргэж асууж тодруулаа юу та?

-Би харин Ерөнхий сайдад асуулга тавьчихсан байгаа. Хагас коксын үйлдвэр хийгээд манай Засгийн үед гаргасан тогтоол хэрэгжсэн, эс хэрэгжсэн үү, 17 тэрбумаа буцааж эргүүлж авсан уу, тухайн байшин дуудлага худалдаанд орсон уу гээд бүгдийг нь асуулгаар тавьсан.

-Энэ үйлдвэрийн асуудал дээр Ч.Хүрэлбаатар сайд хийгээд түүний ахын нэр холбогддог. Нөлөөлсөн эсэх дээр мэтгэлцдэг.

-Миний хувьд хагас коксын үйлдвэр баръя гэдэг 2010 оны Засгийн газрын тогтоолыг их зөв гэж үзэж байгаа. Гэхдээ 2010 оны долдугаар сарын 9  буюу наадмын өмнөх хэд хоногт тухайн компанитай гэрээ байгуулсан юм билээ. Хагас коксын үйлдвэрийг баръя гэсэн компани нь Ч.Хүрэлбаатарын ахын ч билүү, дүүгийн ч билүү найзынх нь компани. Тэрнийг угаасаа хэвлэлүүд бичиж байсан.

-Та гааль дээр гацсан 1000 тонн хагас кокс нүүрсний талаар мэдсэн үү?

-Мэдэхгүй.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
16 НАСТАЙ ОХИНЫ АМИА ЕГҮҮТГЭСЭН ХЭРГИЙГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТЭСТ Ш… 21 цагийн өмнө
ШИНЭ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГ НЭЭГДЭЖ ХААГДДАГ ДЭЭВЭРТЭЙ, 30000 ХҮНИЙ СУУДА… 22 цагийн өмнө
ГАР УТСАА ЭНГЭРТЭЭ ХИЙСЭНИЙ УЛМААС АЯНГАНД ЦОХИУЛЖ НАС БАРЖЭЭ 22 цагийн өмнө
БАРИЛГЫН САЛБАР ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ АЖИЛЛАХ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ ШАЛГУУРТ… 22 цагийн өмнө
ЭНЭ САРЫН 12-НД ОРСОН ТҮР ЗУУРЫН БОРООНЫ УЛМААС 500 ГАРУЙ БОГ МАЛ ХОРО… 22 цагийн өмнө
ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ ДУУТ ДОХИОТОЙ, 360 ГРАДУС ЭРГЭДЭГ КАМЕРУУД БАЙРШ… 22 цагийн өмнө
Э.ХҮСЛЭН ШАТРЫН ӨСВӨРИЙН АЗИЙН АШТ-ЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2024/06/12
“ХҮСЛИЙН ХАЙРЦАГ”-Т САНАЛ, ХҮСЭЛТ, МӨРӨӨДЛӨӨ БИЧИЖ, ҮЛДЭЭСЭН ХҮҮХДҮҮДИ… 2024/06/12
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТАД АНХ УДАА ХӨГЖЛИЙН… 2024/06/12
ШАЛГАЛТААС БОЛЖ ГУРАВДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧ 16 НАСТАЙ ОХИН АМИА ХОРЛ… 2024/06/12
ОСЖД (ТӨМӨР ЗАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА)-ААС “ЦОГТЦЭЦИЙ ӨРТӨӨ… 2024/06/10
Н.НОМТОЙБАЯРЫН ШҮҮХИЙН ШИЙДЭВ СЕХ-НД ИРЭЭГҮЙ ТУЛ ТҮНД НЭР ДЭВШИГЧИЙН Ү… 2024/06/10
УИХ-ЫН ГИШҮҮД, ХУУЧЧУУЛААСАА ХАРАМЛАСАН МАН-ЫН ЖАГСААЛТ 2024/06/10
ЭНЭ ОНД НИЙСЛЭЛД 1.5 САЯ ОРЧИМ ЦЭЦЭГ ТАРИНА 2024/06/04
“ТАЛЫН САЛХИ2024” ОЛОН УЛСЫН МОТО НААДАМ ЭНЭ САРЫН 8,9-НД БОЛНО 2024/06/04
“БАЯН ШУВУУ" ХХК-ИЙН ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГАД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТ… 2024/06/04
21 НАСТАЙ НАЙЗ ОХИНОО ДАЙРЧ, АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООСОН ЭТГЭЭДИЙГ ЦАГДАН … 2024/05/30
“МОНГОЛ УЛСЫН ТӨМӨР ЗАМЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИУД" СЭДВЭЭР ХАМТ… 2024/05/30
ЗУРГААДУГААР САРЫН 1-НД 8:00-20:00ЦАГИЙН ХООРОНД ХААХ ЗАМУУД 2024/05/30
МАЛАЙЗАД АМИА АЛДСАН Ш.АЛТАНТУЯАГИЙН ААВ С.ШААРИЙБУУ ИЗНН-ААС УИХ-Д НЭ… 2024/05/30