Ц.ДАВААСҮРЭН: Б.ЧОЙЖИЛСҮРЭН ЗҮГЭЭР “ШАВАРТ УНАСАН ШАРЫН ЭЗЭН” Ч БАЙЖ МЭДНЭ

Н.ЦАЦРАЛ
2023/12/04

Монголчуудын одоогийн хэрэглэж байгаа сайжруулсан буюу мидлинг түлшний талаар хамгийн сайн ярьж өгч чадах хүн бол 2017 онд Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан, одоогийн БХБ-ын сайд Ц.Даваасүрэн. Учир нь түүний хувьд энэхүү хэрэглээг Монголд нэвтрүүлж, анхлан “утаагүй түлш, утаа багаслаа” гэх бүүм болоход түлхэц болж байсан билээ. 17 тэрбумын, ажилладаггүй, эзэн нь үл олдох ТЭЦ-2 дахь хагас коксын үйлдвэрийн алдааг засаж, энэхүү сайжруулсан шахмал буюу мидлинг түлшний үйлдвэрийг босгож байсан гэх.

Тэгвэл өнөөдрийн утаа, утаанаас үүдэлтэй маргаан, ард түмэн дээр туршигдах гэж байсан хагас коксжсон нүүрсний асуудлаар тэрбээр ямар бодолтой явдгийг энд онцолж байна.  Түүний шийдэл бол одоогийн байгаа үйлдвэрээ сайжруулах аж.

-Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхлэх эхний жил утаа харьцангуй багасч байсныг санаж байна. Гэтэл өнөөдрийн нөхцөлд утаа бахь байдгаараа байна. Энэ яг юу болчихов оо?

-Айхавтар манан дунд явж байгаад манангүй болсноо бүгдээрээ л тэр үед мэдэрсэн байхгүй юу. Одоо бүгдээрээ мартчихаад байна. Өдийд Төрийн ордны хажуу талаас эхлээд манан татчихдаг байсан. Ер нь арваннэгдүгээр сарын дунд үеэс утаа бөөн асуудал болдог байсан ч одоо арванхоёрдугаар сар гарах гэж байна. Гайгүй л байгаа биз дээ.

Энэ нь 30 эсхүл 50 хувиар утаа буурсан хэвээрээ байгааг илтгэж байна.

 Гагцхүү нэг асуудал маш хүнд байгаа. Ямар ч хамаагүй зүйл түлдэг 20 гаруй мянган айл байдаг. Тухайн үед тэрийг хянаж, яндангаас хаймар, тосны үнэр, утаа ялгараад эхлэхээр цагдаагийн байгууллагаас очиж болиулдаг байсан.  Гэтэл одоо энэ 20 гаруй мянган айл дуртай юмаа түлж байгаа. 

Хяналт байхгүй болсон нь нөлөөлж байхыг үгүйсгэхгүй.

Хоёрдугаарт, нүүрсэн дээр тавьдаг байсан хяналт ч байхгүй болсон. Өмнө нь хүрэн нүүрс оруулж ирэхэд хянадаг байсан шүү дээ. Энэ бүхэн үр дүнтэй байхад нөлөөлсөн.

Гэхдээ цаашдаа ч энэ арга үр дүнтэй мөн үү гэвэл мөн. Энэ чинь өөрөө коксжсон нүүрс. Гэтэл бидэнд одоо хагас коксжуулсан нүүрс яриад байна. Угтаа нэгэнт хийгээд амжилт гараад, үр дүн нь харагдсан юмаа сэргээж сайжруулах ёстой. Түүнээс биш энийгээ бөмбөгдөж хаячихаад дараагийн шинэ юмыг ярьж ерөөсөө болохгүй. Өмнө нь тэр хагас коксжуулсныг ТЭЦ-2 дээр хийх гээд чадаагүй. Тэгэхээр нь  би тэрийг өөрчлөөд одоогийн мидлингээр хийдэг коксжсон түлшний үйлдвэр болгочихсон байгаа.

-Одоо байгаагаа сайжруулж, өөрчлөлт хийх ёстой гэлээ. Яг ямар өөрчлөлт хийж, сайжруулах дээр та судалсан уу?

-Би Германчуудыг авчирж судлуулсан. Германчууд коксжсон нүүрсний асуудлаар дэлхийд нэг номерт ордог.

 Тэд үзээд “маш сайн түлш. Харин та нар дотор нь байгаа зарим нэг химийн элементийг бууруулж чадаагүй байна” гэсэн. Үнэхээр тэгж чадаагүй. Манайд чинь тийм технологи байдаггүй ш дээ. Тэгээд Германчууд “100 юм уу 200кг мидлингээ явуулчих аа. Энд чинь тохирсон технологийг нь гаргаад өгье. Нүүрснээс гарч буй нүүрс хүчлийн хийг бууруулах хольц хийгээд өгье. Мөн энэ түлш чинь хэдэн нүхтэй байхыг хэлж өгнө. Нүхтэй байх юм бол  өөр асна. Сайн шаталттай болж, утаа өшөө илүү буурна. Тиймээс хэдэн нүхтэй байх, хэлбэр дүрсийг шийдэж өгнө” гэсэн байхгүй юу. За ингээд энэ ажлыг яг эхлүүлж байтал сонгуулийн үр дүн гараад би өөрчлөгдсөн. Тэгээд л энэ бүхэн байхгүй болчихсон.

-Гэхдээ энэ сайжруулсан түлш чинь орж ирсэн цагаасаа алдагдалтай зэргээр асуудал дагуулсан шүү дээ?

-Одоо ч гэсэн татаастай байгаа. Тэгэхээс өөр аргагүй. Ард түмэн авч түлж чадахгүй шүү дээ. Тухайн үед нэг тонн тутмыг 150 мянган төгрөгөөр зарсан. Тэгэхэд өөрийн өртөг нь 200 мянга давахаар байсан. Тиймээс бид томоохон компаниудыг нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллахыг шахаж “Энержи ресурс”-ыг мидлингээ үнэгүй өг гэсэн. Тэд ч мидлингээ үнэгүй өгсөн. “Эрдэнэс тавантолгой”-г тээврийн зардлаа даа гэхэд татгалзаагүй.  Ингээд тээврийн зардал, мидлинг үнэгүй авч байгаа учраас энэ түлш хямдхан байгаад байгаа юм.

-Сая сүүлд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хагас коксжуулсан нүүрс авчирж утааг бууруулах юм ярьж баахан явлаа шүү дээ. Ард түмнээр тоглоод байгаа хэрэг үү?

-Тэрийг би дэмжихгүй байгаа. Өмнө нь байгаа юмаа сайжруулах хэрэгтэй байхгүй юу. Тийм учраас Ерөнхий сайд миний саналыг хүлээж авч наад асуудлыг чинь зогсоосон.

-Зогсоох нь ч яахав. Энэ асуудалтай холбоотой мөнгөн дүн судалгаа нэрийдлээр төсвөөс гарчихсан явж байна л даа?

-Судалгаа энэ тэрийг би сайн мэдэхгүй. Ямарч байсан Засгийн газраас “Болохгүй ээ. Одоо байгаа түлшээ сайжруулах нь зөв юм байна” гэдэг дээр шийдэлд хүрч, зогсоосон. Ер нь цаашдаа үр дүн гарсан юмаа сайжруулж явбал цаг, зардал хэмнэнэ.

-1000 тонн хагас коксжуулсан нүүрс хилээр орж ирээд гацсан. Энэ асуудлаар АТГ-аас шалгалт явуулж байгааг та мэдсэн үү?

-Мэдээгүй. 

Би бол энэ асуудлыг бизнес байна гэж харж байна. Шинэ бизнес хийх гээд байна шүү дээ. Гэхдээ наадахыг чинь 2010 оны үед ТЭЦ-2 дээр хийх гээд чадаагүй.

-Яагаад чадаагүй юм бэ?

-Би тэрийг мэдэхгүй. Би сайд байгаагүй. Технологи нь бас нарийн байхгүй юу даа. Тийм учраас л чадаагүй.

Гэтэл одоо ахиад  тэрийг хийж, туршиж үзэх гээд байна шүү дээ. Би бол тэгж хэрэггүй гэж бодож байна. Харин одоогийн байгаа мидлинг түлшиндээ сайжруулалт хийгээд явах нь зөв. Сайжруулалт гэдгийг цавуу, барьцалдуулагчаар төсөөлж болохгүй. Зүгээр л нүүрс хүчлийн хийг нь бууруулж, шаталтыг нь сайжруулаад, нүхтэй нүхгүй болгох, хэлбэр дүрсийг нь өөрчлөх гэсэн гурван юмыг л хийх учиртай юм.

Тэгэх юм бол энэ түлш утааг 70 хувь бууруулна. Тухайн үед буюу 2017 онд ч би хэлж байсан.

-Тойруугаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг та “ажлаа мэдэхгүй байна” гэж хэлж байна. Тийм үү?

-Ажлаа мэдэхгүй байна гэж хэлж байгаадаа биш. Ер нь тэгж болохгүй л гэж хэлж байна. Миний хувьд 2010 онд ТЭЦ-2 дээр баригдах гээд замхарсан тэр үйлдвэрийн технологийг өөрчилж явуулдаг болгосон.

Тэр үйлдвэр хагас коксыг гаргах гээд чадаагүй.

-17 тэрбумын тэр үйлдвэрийн асуудалд яг хэн буруутай юм бэ?
- Яагаад ажилладаггүй үйлдвэр хүлээж авсан юм. Тэгэхээр тухайн үед тендер шалгаруулсан, тэрийг хүлээж авсан комиссын л буруу.  

-Хагас коксжуулсан нүүрс оруулж ирэх дээр өчнөөн тэрбумын асуудал яригдсан. Тэгвэл одоогийн түлшээ сайжруулахад хэр хэмжээний төсөв шаардлагатай вэ?

-200 мянган евро. Жижиг мөнгө байгаа биз дээ. Энэ мөнгөөр Германы тал хийж өгье гэж байсан. Өнөөх хагас кокс дээр яригдаж байсан 177 тэрбум, 200 мянган евро хоёрыг харьцуулашгүй.

Энэ асуудал дээр Б.Чойжилсүрэн зүгээр “шаварт унасан шарын эзэн” ч байж мэднэ. Цаана нь юу байсныг шалгах л хэрэгтэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
16 НАСТАЙ ОХИНЫ АМИА ЕГҮҮТГЭСЭН ХЭРГИЙГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТЭСТ Ш… 22 цагийн өмнө
ШИНЭ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГ НЭЭГДЭЖ ХААГДДАГ ДЭЭВЭРТЭЙ, 30000 ХҮНИЙ СУУДА… Өчигдөр
ГАР УТСАА ЭНГЭРТЭЭ ХИЙСЭНИЙ УЛМААС АЯНГАНД ЦОХИУЛЖ НАС БАРЖЭЭ Өчигдөр
БАРИЛГЫН САЛБАР ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ АЖИЛЛАХ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ ШАЛГУУРТ… Өчигдөр
ЭНЭ САРЫН 12-НД ОРСОН ТҮР ЗУУРЫН БОРООНЫ УЛМААС 500 ГАРУЙ БОГ МАЛ ХОРО… Өчигдөр
ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ ДУУТ ДОХИОТОЙ, 360 ГРАДУС ЭРГЭДЭГ КАМЕРУУД БАЙРШ… Өчигдөр
Э.ХҮСЛЭН ШАТРЫН ӨСВӨРИЙН АЗИЙН АШТ-ЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2024/06/12
“ХҮСЛИЙН ХАЙРЦАГ”-Т САНАЛ, ХҮСЭЛТ, МӨРӨӨДЛӨӨ БИЧИЖ, ҮЛДЭЭСЭН ХҮҮХДҮҮДИ… 2024/06/12
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТАД АНХ УДАА ХӨГЖЛИЙН… 2024/06/12
ШАЛГАЛТААС БОЛЖ ГУРАВДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧ 16 НАСТАЙ ОХИН АМИА ХОРЛ… 2024/06/12
ОСЖД (ТӨМӨР ЗАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА)-ААС “ЦОГТЦЭЦИЙ ӨРТӨӨ… 2024/06/10
Н.НОМТОЙБАЯРЫН ШҮҮХИЙН ШИЙДЭВ СЕХ-НД ИРЭЭГҮЙ ТУЛ ТҮНД НЭР ДЭВШИГЧИЙН Ү… 2024/06/10
УИХ-ЫН ГИШҮҮД, ХУУЧЧУУЛААСАА ХАРАМЛАСАН МАН-ЫН ЖАГСААЛТ 2024/06/10
ЭНЭ ОНД НИЙСЛЭЛД 1.5 САЯ ОРЧИМ ЦЭЦЭГ ТАРИНА 2024/06/04
“ТАЛЫН САЛХИ2024” ОЛОН УЛСЫН МОТО НААДАМ ЭНЭ САРЫН 8,9-НД БОЛНО 2024/06/04
“БАЯН ШУВУУ" ХХК-ИЙН ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГАД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТ… 2024/06/04
21 НАСТАЙ НАЙЗ ОХИНОО ДАЙРЧ, АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООСОН ЭТГЭЭДИЙГ ЦАГДАН … 2024/05/30
“МОНГОЛ УЛСЫН ТӨМӨР ЗАМЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИУД" СЭДВЭЭР ХАМТ… 2024/05/30
ЗУРГААДУГААР САРЫН 1-НД 8:00-20:00ЦАГИЙН ХООРОНД ХААХ ЗАМУУД 2024/05/30
МАЛАЙЗАД АМИА АЛДСАН Ш.АЛТАНТУЯАГИЙН ААВ С.ШААРИЙБУУ ИЗНН-ААС УИХ-Д НЭ… 2024/05/30