“ОЮУТАН ЦАГДАА-2023” ХӨТӨЛБӨРТ 150 ГАРУЙ ОЮУТНУУД ХАМРАГДАЖ БАЙНА

Д.УЛСБАЯР
2023/06/24

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны холбоо хамтран зохион байгуулдаг “Оюутан цагдаа-2023” арга хэмжээний нээлт боллоо. Арга хэмжээнд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Цагдаагийн хурандаа Б.Оюутболд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

“Оюутан цагдаа” хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 8 удаагийн арга хэмжээний хүрээнд 700 орчим оюутан залуучууд хамрагджээ. Энэ жилийн тухайд Улаанбаатар хотын 21 их, дээд сургуулийн 150 оюутан цагдаа зуны туршид гадаадын жуулчдын аюулгүй байдал, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил болон шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж ажиллана.

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба “Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Олон тулгуурт эдийн засагтай болох, дотоодын эдийн засгийг дэмжих үндсэн чиглэлийн нэг бол аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх юм. Оюутан цагдааг ажиллуулж эхэлснээр Улаанбаатар хот болон орон нутагт аялал жуулчлалаар ирж байгаа гадаадын иргэд, жуулчид дэмжлэг туслалцаа, зөвлөгөө авч, аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой газар, үйлчилгээний байршлын талаарх шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай авах ач холбогдолтой. Хөтөлбөрт хамрагдсанаар хууль, эрх зүйн мэдлэгтэй болох, хэлний мэдлэгээ сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой. Энэ жилийн тухайд оюутан цагдаа нарын ажлыг хөнгөвчлөх үүднээс унадаг дугуй, цахилгаан скүүтерээр хангаж ажиллаж байна” гэлээ.

Цагдаагийн хурандаа Б.Оюутболд “2022, 2023 онд “Оюутан цагдаа” хөтөлбөрийг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, оюутан цагдаа нарыг ая тухтай ажиллах нөхцөл боломжоор ханган ажиллаж байна. Манай улсад өдөрт дунджаар 2400 орчим жуулчин ирж байна.  Иймд оюутан цагдаа нарт жуулчдыг хэрэгцээт мэдээллээр хангах, өв соёлоо сурталчлах чиглэлээр сургалт орсон. Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт жуулчид ихээр ирдэг учраас энэ хэсэгт голчлон ажиллана. Мөн үндэсний их баяр, наадам, нүүдэлчин фестиваль, Хүрээ цам, Даншиг наадам зэрэг үйл ажиллагаанд оюутан цагдаа нарыг татан оролцуулна” гэв. 

“Оюутан цагдаа-2023” арга хэмжээг 2 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд өдөрт 4 цагаар эргүүлийн үүрэг гүйцэтгэх аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28