ЭХЛЭЛ ЦЭГ: “ЗҮТГҮҮР” Т.САЙНЖАРГАЛ

Д.УЛСБАЯР
2023/11/29

Хөшигний ард гэдэгчлэн арын албаны ажилд нэргүй, зүсгүй зүтгэж байдаг залуусын төлөөлөл, чадварлаг боловсон хүчнүүдийг тодотгодог ЭХЛЭЛ ЦЭГ буландаа “Монголын Төмөр зам” ТӨХК-ийн Төслийн хэлтсийн дарга Т.Сайнжаргалыг онцолж байна. 

Эх орноо авлигагүй, хөгжилтэй, баян чинээлэг улс болгохсон гэх мөрөөдлөө боловсрол мэдлэгээрээ тордож, туршлагаар дэмнэн бодит болгохын төлөө хичээн зүтгэж байгаа залуучууд олширчээ. Тэд улс орныхоо ирэх цагийн өнгийг тодорхойлно. 

ТҮМЭНБАЯРЫН САЙНЖАРГАЛ: 

Т.Сайнжаргал Зүүнхараагийн унаган хүүхэд юм. Төмөр замынх. Удам дамжсан төмөр замчин. Эцгийнхээ хийж амжаагүйг амжуулж, гүйцээгүйг гүйцээж яваа эр хүн. Тэрээр, “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн Төслийн хэлтсийн даргаар ажиллаж, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж “Боомтын сэргэлт”-ийг бий болгох нөр их үйлсэд манлайлан түүчээлж байна. Төмөр замчин эцгийнхээ нэрийг өндөрт өргөж, замчдынхаа алдрыг дуурсгаж явна. 

Өнөөдөр бид ганцхан Замын-Үүд-Эрээнтэй төмөр замаар холбогдож боомтын тээвэр хийж байна. Тэгвэл Засгийн газар “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд БНХАУ-тай нэг биш нийт таван боомттой төмөр замаар холбохоор бодлогоо тодорхойлсон. Энэ ажил эхэлсэн. 

 Боомтууд баригдаж эхэллээ, Тухайлбал; Шивээхүрэн-Сэхэ боомтын бүтээн байгуулалт энэ оны 05 сард эхлэсэн бөгөөд анх удаа Төмөр замын нарийн царигаар барьж байгуулаад ирэх сард дуусгаж ашиглалтад өгөх гэж байна. Цаашлаад Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Ганцмод-Гашуунсухайт зэрэг боомтуудыг төмөр замаар холбох ажлууд шил шилээ даран баригдаж ашиглалтад орсноор тус боомтууд бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд дор хаяж 100 сая тонн түүнээс ч илүү сая тонны ачаа тээвэрлэх, тэр хэрээр манай улсын эдийн засаг тэлж, хөгжил хурдсах ирээдүйтэй гэж Т.Сайнжаргал ярив. 

Тийм ээ, стратегийн чухал ач холбогдолтой боомтуудад төмөр зам татах нүсэр хэрнээ буянтай ажилд Т.Сайнжаргал нарын залуучууд төрийн нэрийн өмнөөс амжилттай ажиллаж байна. Зүүн босоо чиглэлийн “Чойбалсан-Хөөт-Бичигт” хүртэлх 426 км, баруун босоо чиглэлийн “Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн” хүртэлх 1255 км тус бүр төмөр зам барихаар оролцогч аж ахуйн нэгжүүд тодорч 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулж, ирэх хавраас төмөр замын барилгын бүтээн байгуулалтын ажил эхлэхээр болжээ. 

Товчхондоо, хамгийн ойроос Европ, Зүүн өмнөд Ази руу гарах гарц нээгдэнэ гэсэн үг. Түүнчлэн худалдааг хөнгөвчлөх, тарифыг буулгах нөлөөтэй юм. 

“Бид хамтдаа хөгжих ёстой” гэж Т.Сайнжаргал хэлэв. Эдүгээ цагт боломж, хурд, чадвар, ажлын үр дүн, бүтээмж гэсэн гинжин хэлхээнд амьдрал буцалж байна. Төмөр замчин хүүгийн зүтгэлээр боломж гарч ирлээ. Энэ боломжийг тэгш дүүрэн хүртэж, орон нутаг, цаашлаад улс орноо хөгжүүлэх, өрх гэрээ төвшитгөх, монгол айл өрх бүр чинээлэг амьдралтай, ажил орлоготой болоход хурдтай, мэдлэгтэй, чадвартай шинэ үеийг ашиглах ёстой болжээ. 

Т.Сайнжаргалын боловсрол зузаан, төрийн албаны ажлын туршлага ч арвин ажээ. Эдийн засагч мэргэжилтэй тэрээр, хоёр ч их сургуулийн магистрт боловсролын удирдлагын болон компанийн засаглалын чиглэлээр суралцсан байна. Төрийн удирдлагын академийг дүүргэжээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт газрын дарга, Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төвийн захирал, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-нд Орлогч захирал, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн дэд захирал гэхчлэн төрийн албанд бэлтгэгдэн боловсорчээ. 

Т.Сайнжаргал “Шинэ үе-Сэлэнгэ” ТББ-ыг үүсгэн байгуулж, тэргүүнээр нь ажилладаг бөгөөд дээр нэгэнтээ хэлсэнчлэн шинэ үеийнхнээ удирдан зохион байгуулж, аймаг сумаа улам хөгжүүлэхийг хичээн ажиллаж байгаа юм. “Шинэ үе-Сэлэнгэ” ТББ-аараа дамжуулан Сэлэнгэ аймгийнхаа 17 сум, 6 тосгоны нийт 35 ЕБС-дад бүгдэд нь хүүхэд хамгааллын чиглэлээр мөн боловсролыг дэмжиж “Итгэлтэй утас”-д холбосноо хүлээлгэн өгч хүүхдүүд эцэг эхтэйгээ үнэгүй ярьдаг болсон төдийгүй бага ч болов сурагчдын дундах амьдралын ялгааг арилгах, тэднийг хамгаалах ажлыг хийсэн нь онцлог бөгөөд бахдал төрүүлэм байна. 

Хөгжил, ололт амжилт тээсээр эцэс төгсгөл нь үл харагдах урт цуваа айсуй. Айсуй тэр цувааны “зүтгүүр” нь Т.Сайнжаргал шиг залуус байх учиртай. Тэд тив дэлхийг холбосон “ган зам”-аар хөгжил тээж ирэх нь лав.


0
angry
5
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28