“ЭРДЭНЭС БАЯНБОГД” ХХК-Д ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ СУУРЬ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ ЭРХ ОЛГОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Д.УЛСБАЯР
2023/06/22

Нийслэлийн ИТХ-ын үдээс хойших хуралдаанд Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хамтарсан Эрдэнэс Баянбогд” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын талбайг цогцоор нь эдийн засгийн эргэлтэд оруулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор хөрөнгө оруулагч талтай хамтын ажиллагааны суурь хэлэлцээр байгуулах эрх олгох асуудлыг Нийслэлийн Засаг дарга орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 217 тоот тогтоолоор “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийг  үүсгэн байгуулж, компанийн нийт  хувьцааны 34 хувийг төрийн өмчит “Эрдэнэс Баянбогд” ХХК-д эзэмшүүлж, үлдэх 66 хувийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац”-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн зүгээс  “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах зорилгоор дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааны суурь хэлэлцээр байгуулах эрх олгох шийдвэр гарснаар төсөл бодитоор хэрэгжих алхам болно гэсэн юм. Мөн энэхүү санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдсэнээр Улаанбаатар хотын шинэ тойрог зам барих төсөл, тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх хөгжлийн төслүүд болон цэвэр эрчим хүчний эх үүсвэр бий болох, боомтын дэд бүтэц, авто болон төмөр зам барих зэрэг томоохон дэд бүтэц, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжих боломж бодитоор бүрдэнэ гэж тооцжээ.

Ажлын хэсгийн ахлагч Р.Дагва “Засгийн газар хотын асуудал бол улсын асуудал гэсэн байр сууринаас асуудалд хандаж, шийдвэр гаргаж өгсөн. Хотын эдийн засаг сайжирвал макро эдийн засагт нөлөөлөх дам нөлөө өснө. Хотын амьдрах арга ухааныг шинэчлэх цаг нь болсон. Дэлхийн хотуудад уул уурхайн баялгаа түшиглэн хөгжиж байгаа кэйсүүд олон бий. Иймд уул уурхайг түшиглэсэн энэхүү эдийн засгийн боломжийг Нийслэл ашиглах нь зөв” гэсэн юм.

Хэлэлцэж буй асуудлаар Төлөөлөгч Т.Гантулга “Засаг даргад эрх олгуулах шийдвэрийг иргэдийн хурлаар зайлшгүй гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Манай намын бүлгээс илэрхийлсэн санал дүгнэлтийг дахин сануулъя. “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийн ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэж болох эрхзүйн зохицуулалт бий”  гэлээ.

Төлөөлөгч Батсүмбэрэл “Төсөл хэрэгжсэнээр гаргах үр дүнгээ тодорхой танилцуулах нь зөв. Төлөөлөгчид хотынхоо иргэдийн асуудлыг шийдвэрлэнэ гэж сонгогдсон. Асуудалд бодитой хандахыг хүсэж байна” гэв.

Мөн Төлөөлөгч Говьсайхан “Нийслэлийн Орон сууц корпорац 355 тэрбум төгрөгийн 4 төслийг хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. Нийтдээ 3600 айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байна. “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийн төсөл яг үүнтэй ижил. Төслийг дэмжих нь зүйтэй” гэсэн юм.

Хуралдаанаар тогтоолын төсөлд өөрчлөлт оруулж, “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийн эзэмшлийн хүрэн нүүрсний илрэлтэй хэтийн төлөв бүхий хайгуулын талбайг цогцоор нь эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор хөрөнгө оруулагч талтай холбогдох хууль тогтоомжийн дагуу хамтын ажиллагааны суурь хэлэлцээр байгуулах эрхийг “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд олгож шийдвэрлэлээ.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28