ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО

Д.УЛСБАЯР
2023/06/21

Онцгой байдлын байгууллагын 19 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн зөвлөх, хошууч генерал Ц.Тогоо, Шадар сайд С.Амарсайхан, Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нар болон бусад албаны хүмүүс уригдан оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх “Миний бие Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Гал унтраах аврах 10-р ангийн 60 гаруй жилийн насжилттай барилгыг шинээр барих асуудалд анхаарал хандуулж, шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт суулган шийдвэрлэж байсан. Онцгой байдлын байгууллага эх орондоо төдийгүй олон улсын түвшинд үүрэг гүйцэтгэх чадвартай алба болон хөгжиж, төр засаг түмэн олныхоо талархлыг хүлээж байгаад сэтгэл хангалуун байна. Эр зориг сахилга бат, ур чадвар, тэсвэр хатуужлын үлгэр дуурайлал болсон Онцгой байдлын албан хаагчдаараа Монголын төр засаг, түмэн олон үргэлж бахархаж байдаг” хэмээн хэлэв.

Цаашид аймаг орон нутгийн салбар нэгжийн барилга байгууламжийг үе шаттай шинэчлэн сайжруулах, эрэн хайх аврах хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох хүнд машин, механизмын парк шинэчлэл хийх, гал түймэртэй тэмцэх, унтраах, аврах хувцасны хангалтыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол улсын Засгийн газар, Шадар сайдын зүгээс онцгой анхааран ажиллаж байна. Эхний ээлжид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өвөрхангай, Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын газрын хэлтсүүдийн барилга, түүний өргөтгөл, Онцгой байдлын газрын мэргэжлийн сургалтын төвийг барьж, ашиглалтад оруулахаар ажиллаж байна хэмээн Шадар сайд С.Амарсайхан тодотголоо.

Онцгой байдлын албаны алба хаагчид хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг, ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж, өнгөрсөн 19 жилийн хугацаанд 28,324 хүний амь нас, 816,5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Өнөөдөр нийслэл Улаанбаатар хот, аймаг орон нутагт Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, албан хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг танилцуулан, сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдсан Нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах 10-р ангийн нэгдсэн цогцолбор байрыг ашиглалтад хүлээлгэн өгч байна” гэв.

Уг барилга нь Гал түймэр унтраах, аврах 1-р зэргийн ангийн үндсэн болон туслах албаны автомашины тавиулан, цутгамал төмөр бетон хийц бүхий 7 давхар, 500 хүний хурлын заал, 170 гаруй өрөө тасалгаатай, гурван блокоос бүрдсэн иж бүрэн цогцолбор юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28