НИЙСЛЭЛИЙН УРСГАЛ ЗАРДЛААС 27.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ХЭМНЭНЭ

Э.ЭНХЧИМЭГ
2023/11/13

НИТХ-ын ээлжит бус XVI хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцууллаа.

Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөс төвлөрүүлэх орлого болон тус эх үүсвэрээр хэрэгжих төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөсөн 429.1 тэрбум төгрөгийг бууруулж, нийт эх үүсвэрийг 1,656.4 тэрбум төгрөг, нийт зарлагыг 1,277.9 тэрбум төгрөгөөр тооцон төсөлд тусгасан байна.

Нийслэлийн үнэт цаасны эх үүсвэрээс 2023 онд санхүүжүүлэх сургууль, цэцэрлэгийн төсөл, арга хэмжээний бодит гүйцэтгэл болон Улаанбаатар хотын инженер хангамжийн газруудад шаардлагатай техник хэрэгслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага бий болоод байна. Иймээс нийслэлийн 2023 оны аравдугаар сарын төсвийн гүйцэтгэл, жилийн хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн бүх шатанд төсөв, санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд нийслэлийн 2023 оны төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг хэмнэхээр тооцжээ. Тодруулбал,

  • Нийслэлийн нутгийн захиргааны 48 байгууллагын цалингийн зардлаас 7.1 тэрбум төгрөг;
  • Нийслэлийн үнэт цаас гаргах, бэлтгэл ажлыг хангахаар төлөвлөсөн зардлаас 1.1 тэрбум төгрөг;
  • Нийслэлд хэрэгжиж буй есөн нэр төрлийн төсөл, арга хэмжээний зардлаас нийт 7.8 тэрбум төгрөг;
  • Нийтийн тээврийн газрын тээврийн үйлчилгээний машин цагийн зардлаас 10.8 тэрбум төгрөг;
  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Хан-Уул дүүрэг дэх нэгдсэн цогцолбор барилга руу шилжихээр тооцон төлөвлөсөн 800 сая төгрөгийг тус тус хэмнэхээр төлөвлөсөн.

Түүнчлэн нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эхний 10 сарын гүйцэтгэлд үндэслэн гэрээ байгуулагдаагүй хоёр төсөл, арга хэмжээний санхүүжилт болох 6 тэрбум төгрөг, бодит гүйцэтгэл дутуу 14 төсөл, арга хэмжээний санхүүжилт болох 9.2 тэрбум төгрөг, нийт 15.2 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээний санхүүжилтийг дараа оны төсөвт тусгахаар тооцон төлөвлөлөө.

Нийслэлийн 2023 оны төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зардлаас 15.2 тэрбум төгрөг, нийт 42.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр төсвийн төсөлд тусгажээ. Үүнд,

  • Нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр санхүүжихээр батлагдсан сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эх үүсвэр 27.6 тэрбум төгрөг;
  • Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан Улаанбаатар хотын инженер хангамжийн газруудад шаардлагатай тусгай зориулалтын машин механизм 14.4 тэрбум төгрөг;
  • Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажил (Улаанбаатар хот) 800 сая төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр тусгалаа.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын орон тоог одоо байгаа түвшинд буюу 25 хувиар цөөлж байгаа. Аль болох урсгал зардлаа хэмнэх бөгөөд хэмнэсэн хөрөнгийг түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг санхүүжүүлэхэд чиглүүлнэ гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28