МОНГОЛ ХҮНИЙ АМИЙГ ХОГ ШИГ ҮЗДЭГ БОЛСОН ХЯТАД ЭЗЭДТЭЙ НҮҮРС ТЭЭВРИЙН КОМПАНИУДАД ШАЛГАЛТ ОРУУЛНА УУ?

Н.ЦАЦРАЛ
2023/10/24

TTC&T Хятад эзэнтэй монголын нүүрс тээврийн компанийн ажилчидтай холбоотой осол аваар, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан асуудал гарч байгаа ч хав дарагдаад өнгөрч байна.

Тухайлбал, наймдугаар сарын 2-ны өдөр ростероос бууж явсан 3 хүн осолдож, өдгөө 1 иргэний биеийн байдал маш хүнд байгаа.

Мөн наймдугаар сарын 30-ны өдөр тээвэр зохицуулагч 37 настай Г.Гансүх гэгч иргэн машинтай явж байгаад осолдож амиа алдсан.

Улмаар аравдугаар сарын 4-нд ажлын байрандаа архидан согтуурч, дахин архинд явж байгаад 1994-1988 оны залуус осолд орсон. Дөрвөн хүн осолд орсоноос хоёр эмэгтэй, нэг эрэгтэй газар дээрээ өөд болж үлдсэн нэг эмэгтэйг машины төмөрт хавчуулагдсан байхад нь эмнэлгийн тусламж үзүүлжээ.

Дээрх талийгаачдын хувьд ид хийж бүтээх насандаа яваа, тус компанид ороод удаагүй, дөнгөж хоёр дахь ростероороо ирсэн ч ийнхүү амиа алджээ.

TTC & T компани 4000 гаруй ажилчинтай дөрвөн ч охин компанитай  томоохон компани хэрнээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахгүйн дээр ростерийг хууль журмыг мөрдөн ажиллаагүй. Тодруулбал, 14/14 байхаар ростерийг тогтоосон байдаг ч тус компани 20/10 ээлжээр ажлуулдаг байна. Товчхондоо, Хөдөлмөрийн хууль зөрчсөн гэсэн үг.

“TTC & T” компани нь “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайгаас нүүрс аваад хил гаргаж борлуулдаг нүүрс тээврийн компани бөгөөд дороо “DGK logistic”, “Fed Trans logistic”, “Govi Cruiser Trans”,  “Takhilt khairkhan trans” зэрэг охин компаниудтай.

Дорноговь аймаг Хатанбулаг сумын Хангид нэг камп нь байрладаг.

Тавантолгой-Ханги, Тавантолгой-Цагаан хад гэсэн уртын тээвэр хийдэг.

Ханги-Мандал, Цагаан хад-Гашуун сухайт гэсэн богины тээврийг мөн хийдэг байна. Ер нь нүүрс тээврийн компаниудтай холбоотой осол аваар, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй алдаа дутагдал маш их гардаг. 

Монгол хүний алтан амь үрэгдэж байхад тухайн компаниудын хятад эзэд юу ч болоогүй юм шиг ажлаа цааш үргэлжлүүлдэг байдал хэзээнээс эхлэлтэй нь ч мэдэгдэхгүй ингээд тогтчихож. Үүнд хяналт тавьдаг төр засаг ч гэж алга. 

Ил гарч байгаа нь цөөн ч цаанаа хэчнээн монгол хүн хэдэн төгрөг олох гэж яваад амь үрэгдэж байгааг таашгүй. Амиараа дэнчин тавих ажлыг тэд амьдрахын эрхэнд сонгосон байж болох ч ажиллах нөхцөл, асуудал төр засгийн зүгээс анхаарал хандуулах л хэрэгтэй.

Монгол хүний амь юу юунаас чухал гэдгийг ойлгуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, Хөдөлмөрийн тухай хуулийг ягштал мөрдүүлэх ажлыг  TTC & T компаниас эхлүүлье гэж уриалмаар байна.

Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр, Өмнөговь аймаг,  “Цогтцэций сум “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хатуу хучилттай автозамд зам тээврийн осол гарсан байна” гэсэн мэдээллийг 10-р сарын 04-ний 23 цагийн үед авч шалгахад: У.Г /эр.34н/ Tоyota Prius-20 маркийн автомашиныг жолоодож яваад Р.Д /эр.58н/ -ын жолоодож яваад нүүрс тээврийн дараалалд зогсож байсан Beiben North Benz маркийн чиргүүлийн ардаас мөргөж, зорчиж явсан Б.С /эм.37н/, С.Б/эм.35н/, жолооч У.Г /эр.34н/ нар нас барж, нэг хүн гэмтсэн хэргийг шалгаж байна.

Өмнөговь аймаг, Цогтцэций сум Сийрст багийн нутагт “Цанхын баруун уурхайд хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг 10-р сарын 05-ны 21 цагийн үед авч шалгахад  Х.Б /эр.44н/ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан хэргийг Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна. 

Өмнөговь аймаг,  Гурвантэс суманд “Хайрганы карьерын кемпэд хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг 08-р сарын 02-ны 12 цагийн үед хүлээн авч, шалгахад: Д.Г /эр.46н/ гэмтэл шархгүй нас барсан хэргийг цагдаагийн газар шалгаж байна.Амь хохирогч тус газарт үйлдвэрт ажилладаг байсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28