Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтан согтуугаар автомашин жолоодож яваад саатуулагдсан байна. Тодруулбал, “А” гэж нэрийг нь нууцалсан дипломат ажилтан энэ сарын есний өглөө согтуу замын хөдөлгөөнд оролцож байгаад саатуулагдсаныг Сөүл хотын Ёндынбо дүүргийн цагдаагийн газраас мэдээлжээ. Улмаар Монголын элчин сайдын яамнаас хүн ирж, түүнийг хэргийн газраас авч явсан аж.
Эх сурвалж: SBS News