Пакистаны зүүн хойд хэсэгт эрхтэн наймаалдаг “БӨГЖ” бүлэглэлийн найман гишүүн баривчлагдсан байна.
Тодруулбал, тус бүлэглэлийн удирдагч Фавад Муктарыг 300 гаруй хүний бөөрийг тонож, баян үйлчлүүлэгчдэд шилжүүлэн суулгасан хэмээн буруутгажээ. Тэрээр өмнө нь таван удаа баривчлагдаж байсан ч мөнгөн төлбөр төлж суллагдсаар байжээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, бөөрөө тонуулсны улмаас 3 хүн нас барсан байна. Фавад Муктар нь мэс заслын эмчийн туслахаар ажиллаж, сул дорой өвчтөнүүдийг хууран мэхэлж эмнэлгээс гарган хувийн байшинд бөөрийг шилжүүлэн суулгаж байсан байна. Нэг бөөрийг 99,000-120,000 мянган ам.доллароор зардаг байна.
2010 онд Пакистанд хүний эд эрхтний наймааг гэмт хэрэг гэж үзэн хуульчилсан юм. Тус хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд арван жил шоронд хорих, өндөр хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг байна. Үүнээс гадна 2022 онд Пунжабын цагдаа нар ор сураггүй алга болсон 14 настай хүүгийн цогцсыг газар доорх лабораториос олсон байна. Хүүгийн бөөрийг мөн адил тоносон байсан нь өөр нэгэн бүлэглэл байх магадлалтай хэмээн цагдаа нар үзэж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Орчуулагч Э.ЭНХЧИМЭГ