BTS хамтлагийн гишүүн Жон Жонгүг гэртээ найз бүсгүйнхээ хамт байгаа тухай бичлэг цахим орчинд тархсан нь багагүй дуулиан дэгдээсэн билээ.
Түүний гэрийн цонхоор нууцаар бичсэн гэх энэхүү бичлэгийн талаар болон үерхлийн талаарх асуултад Жонгүг хариулт өгчээ. Тэрбээр "Хүмүүс ээ, надад найз охин байхгүй. Би хэнтэй ч уулзаагүй. Би зүгээр л ажлаа хийхийг л хүсэж байгаа болохоор тийм шаардлага надад байхгүй. Энэ тухай ярихаа одоо боль оо! . Надад нэг ч тийм зүйл байхгүй болохоор зүгээр ингээд л орхичих. Баярлалаа та нартаа, хайртай шүү" гэжээ.