Испани улсын Мурсиа хотын шөнийн цэнгээний газарт түймэр гарч 13 хүн амь насаа алджээ. Тодруулбал Ла Фонда гэгддэг Фонда Милагрос шөнийн клубт өнгөрөгч ням гаригийн өглөө 06:00 цагийн үед гал гарч, түймэр зэргэлдээх 2 клубэд тархсан байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар төрсөн өдрөө тэмдэглэж байсан гэр бүлийн гишүүд тус гал түймэрт өртөж нас барсан төдийгүй 14 хүн сураггүй алга болсон байна. Тэдгээр нас барсан бүх хүмүүс зөвхөн Ла Фонда клубт байсныг мөрдөн байцаалтаар тогтоосон төдийгүй цагдаагийн байгууллагаас нас барсан хүмүүсийн тоо өсөх магадлалтай байгаа талаар мэдээллээ.
Гал түймэр гараад 15 цаг өнгөрсөн ч одоог хүртэл галын шалтгааныг тодруулж чадаагүй байна.
Эх сурвалж: BBC