ХЯТАД БҮХ ХУЛСНЫ БААВГАЙГАА АНУ-ААС ЭРГҮҮЛЭН АВНА

Ч.Зориг
2023/09/29

Хятадын талаас Америкийн амьтны хүрээлэнд байгаа бүх хулсны баавгайг өөрийн улс руу эргүүлэн авахаар болсон байна. Ийнхүү хоёр гүрний хооронд үүссэн хурцадмал байдлаас болж АНУ ирэх жил нэг ч хулсны баавгайгүй үлдэх эрсдэлтэй боллоо гэж ВВС мэдээллээ.

Дэлхийд нэн ховордсон хулсны баавгай нь зөвхөн Хятадад л байдаг. Ойролцоогоор 1600 хулсны баавгай  Сичуань, Ганьсу, болон Шаанси мужийн дархан цаазтай газруудад амьдардаг. Хятад улс хулсны баавгайг "үржүүлэх болон биологийн судалгаа хийх" зорилгоор л гадаадад түр хугацаагаар "түрээслүүлдэг". Тэгвэл Хятадын талаас Америкийн амьтны хүрээлэнтэй гэрээгээ сунгахаас татгалзсан байна. 

Ингэснээр Вашингтоны амьтны хүрээлэн дэх Мэй Шян, Тянь Тянь болон тэдний бамбарууш Шиао Ци Жи нарт баяртай гэж хэлэхээр болж байгаа аюм. Амьтны хүрээлэнгийн зүгээс хулсны баавгай нарыг үдэх ёслолын арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ арга хэмжээ ес хоногийн турш үргэлжлэх юм. Энэ өхөөрдөм пандагийн шүтэн бишрэгчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Вашингтоны амьтны хүрээлэнд зочилж, үдэх ёслолыг мөн хийсэн байна. Дээрх гурван пандаг  ирэх 12 дугаар сард Америкаас Хятад хүргэх юм.

Түүнчлэн Атланта, Сан Диегогийн амьтны хүрээлэнд байгаа ч пандануудын буцах тасалбарыг хэдийнээ авсан гэж эх сурвалж мэдээллээ.

Манай урд хөрш Хүйтэн дайны он жилүүдэд буюу 1957-1983 оны хооронд ЗХУ, АНУ, Их Британи болон Хойд Солонгос тэргүүтэй есөн улстай нөхөрсөг харилцаа бий болгох зорилгоор 24 панда илгээж байв. 

Тухайлбал, 1972 онд БНХАУ-ын удирдагч асан Мао Зедун тус улсад төрийн айлчлал хийсэн АНУ-ын анхны Ерөнхийлөгч болох Ричард Никсонд хоёр орны нөхөрсөг харилцааны бэлгэ тэмдэг болгон эр эм хос панда бэлэглэсэн түүхтэй. Үүний хариуд Ричард Никсон Хятадын ард түмэнд хоёр безон үхэр бэлэглэж байв. Судлаачид АНУ-ын хоёр ч Ерөнхийлөгч гурван жилийн зайтай БНХАУ-д айлчилж, харилцан хүндэтгэл бүхий бэлэг солилцсон тухайн цаг үеийг Вашингтон болон Бээжингийн харилцааны оргил үе гэж тодорхойлдог.

Тэгвэл Америк дахь бүх пандаг Хятад руу эргүүлэн авахаар болсны улс төрийн зорилго байгааг хоёр тал үгүйсгэж буй ч экспертүүд үүнд итгэхгүй байгаа юм. 

"Бүх панда ирэх энэ оны эцэс гэхэд АНУ-аас Хятад руу явах нь тодорхой зорилготой. Хятадууд төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байна. Тэд юу хийж байгаагаа мэддэг" гэж Хятадын "панда дипломат ажиллагаа" номын зохиолч, Калифорни дахь Сент Мэригийн коллежийн профессор Елена Сонгстерийн хэлжээ.

Харин Цагаан ордны эх сурвалжийн мэдээлснээр, хулсны баавгайн асуудлаар ойрын хугацаанд Хятадуудтай хэлэлцээ хийнэ гэв. Энэ оны арваннэгдүгээр сарын дундуур Сан Францискод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт болно. Хэрэв БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцвол Америкийн төрийн тэргүүн Жо Байден түүнтэй хийх уулзалтын үеэр хулсны баавгайн асуудлуудыг хөндөж магадгүй хэмээн Блүүмбэрг мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН" ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР 11 ДҮГЭЭР САРД 57,077 ТН… 1 цагийн өмнө
АВТОБУСНЫ ЖОЛООЧ ЧИХРЭНДЭЭ ХАХСАН ЗОРЧИГЧ ХҮҮГИЙН АМИЙГ АВАРЧЭЭ 1 цагийн өмнө
СҮХБААТАР АЙМАГТ 40 НАСТАЙ ЭРЭГТЭЙ МАЛАА ХОТЛУУЛАХААР ГАРААД СУРАГГҮЙ … 4 цагийн өмнө
ПРОКУРОР Ц.ГАНСҮЛД: АВЛИГЫН ХЭРЭГ ОЛОН ХҮНИЙ ОРОЛЦООТОЙ, ИЛҮҮ ЗОХИОН Б… 6 цагийн өмнө
УИХ-ЫН ЧУУЛГАН ЦЭРГИЙН ЗЭВСЭГ, ТЕХНИКИЙГ САЙЖРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХЭ… 6 цагийн өмнө
ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.СОДНОМПИЛЖЭЭ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 7 цагийн өмнө
УЛСЫН ЗААН Б.СЕРИК ӨӨРИЙН ҮЙЛДЭЛДЭЭ УУЧЛАЛ ГУЙЛАА 7 цагийн өмнө
ЦАСАН ШУУРГАНД ТӨӨРСӨН 4 ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЛОО 7 цагийн өмнө
БНСУ-Д ОРЧУУЛАГЧАА ХҮЧИНДСЭН ГЭХ Л.МӨНХБАТЫГ СУЛЛАЖЭЭ 22 цагийн өмнө
ХАНБОГД СУМЫН ЗАСАГ ДАРГА Х.НЭХИЙТЭД ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛАА УРВУУЛА… 22 цагийн өмнө
НОТЛОХ БАРИМТЫГ ШИНЖЛЭН СУДЛАХ НЭЭЛТТЭЙ СОНСГОЛД 83 ГЭРЧ ДУУДСАН БАЙНА Өчигдөр
С.ГАНБААТАР: ШУДАРГЫН ТУЙЛ Б.ЭНХБАЯР ХУДЛАА ЯРЬСАН БАЙНА Өчигдөр
ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТА… Өчигдөр
Г.ЗАНДАНШАТАР: ТОЙРОГ ТОГТООХ АСУУДЛЫГ ОДООНООС ХЭЛЭЛЦЭХ ХЭРЭГТЭЙ Өчигдөр
БУСДЫН ТОЛГОЙ ДЭЭР КОФЕ АСГАСАН Б.АРИУНЗАЯАГИЙН НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТ… Өчигдөр
АТҮТ-ИЙН К.АЙДОСЫН ХЭРГИЙН ШИЙДВЭРИЙГ ШИЙТГЭХ ТОГТООЛООР ӨӨРЧИЛЖЭЭ Өчигдөр
ХОЁР МЯНГАН ИРГЭНИЙГ ХОХИРООСОН “БЭЛТЭС МӨРӨН” ХХК-ИЙН ХЭРГИЙГ АНХАН Ш… Өчигдөр
НАЙМАН ИШИГНИЙ ГЭХ ХЭРГИЙН ХОЛБОГДОГЧ Б.ДААРИЙМААГИЙН ХЭРЭГСЭХГҮЙ БОЛС… Өчигдөр
ХЭРГИЙН ТОЙМ: ЦАГААН ЗАХТНУУДЫН ХЭРЭГТ ПРОКУРОР ЭСЭРГҮҮЦЭЛ БИЧЖЭЭ Өчигдөр
ТУУЛ ГОЛ ДАГУУ ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД АМЬДАРЧ БАЙСАН АЙЛУУДЫГ НҮҮЛГЭН … Өчигдөр