Дотоодын бензин шатахууны үнийн өсөлтийг зогсоохын тулд ОХУ-ын засгийн газар өнгөрсөн долоо хоногт экспортын түр хориг зарлаж байв.
Гэсэн хэдий ч бензин, дизель түлшний үнийн өсөлт зогсохгүй байна. Мягмар гарагт Оросын зах зээлд шатахууны жижиглэнгийн худалдаалах үнэ дээд цэгтээ хүрсэн юм.
Тэгвэл өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дотоодын үнэ ханшийг тогтворжуулах шуурхай арга хэмжээ авахыг засгийн газартаа даалгажээ.