Д.АМАРБАЯСГАЛАН: МОНГОЛЧУУДЫН БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛАН ОРГОН ЗАЙЛСАН ЭТГЭЭД ДОЛЛАРААР ТӨЛБӨР ТӨЛЖ, ГҮТГЭЛЭГ ЗАХИАЛСАН БАЙНА

Н.ЦАЦРАЛ
2023/09/28

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой маш ноцтой мэдээлэл гадны сайтад тавигдсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл тэрбээр өнөөдөр өөрийн цахим хуудаснаа "Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, орд газрууд, төрийн өнгөтэй өөдтэй бүхнийг үнэгүйдүүлэн авсан болон нүүрсний бүлэг хулгайч нарын луйврын схемийг задлан нураах тусам гэмт бүлэглэлүүд бачимдан хорсож, өнөөх башир муу арга мэхээ ашиглаж байна. 

Монголчуудын илүү боломж, ирээдүйг хулгайлаад оргон зайлсан нэгэн этгээдийн гар хөлүүд доллараар төлбөр төлж, гүтгэлэг захиалсан байна.

Гэмт бүлэглэлүүд ард түмний өмнө гишгэх газар, хийх нүүргүй болсон тул гүтгэлэг гүжирдлэг нь хил хязгаараас хэтрэн хальж, гадаадын цахим хуудас, элдэв нэр хаяг ашиглан өөрсөдтэйгээ адилхан нүүрсний хулгайч болгох үлгэр зохиож буйг үүгээр эрс няцааж байна. Нүүрсний хулгай, төрийг хэрсэн аалзны торыг нь өөрсдөө шүгэл үлээн илчилж, олон нийттэйгээ хамт зад татаж байгаа Засгийн газрын гишүүн миний биеийг өөрсөдтэйгээ адилхан нүүрсний хулгайч болгож барьцалдах гэсэн хоосон санаархал чинь хэзээ ч бүтэхгүй гэдгийг МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын хувьд албан ёсоор мэдэгдье.

Манай намын олон мянган гишүүн, ажилтан, албан тушаалтан нэг бүрийн ах дүүгийн хувийн бизнестэй намайг холбох мөрөөдөл чинь бүтэхгүй. Бид бүхний шударга ёсны тэмцлийг хичнээн харлуулавч та нарын цаг дууссан, намрын халуун өдрүүдээр гэм зэм, гэсгээл шийтгэлээ хүлээх болно гэдгийг шулуухан хэлье. Авлигачдын оффшор дансанд цутгаж байсан эх орны баялгийг ард түмний цалин орлого, эдийн засгийн өсөлт, иргэн бүр хүртэх өгөөж болгохын төлөөх шударга ёсны тэмцэл үргэлжилж байна. Нийгмийн хөгжлийн хорт хавдар болсон авлига, дээрмийг уг үндсээр нь тасдан, ахин өндийх аргагүйгээр төрийн тогтолцоогоо эрүүл зөв болгон дархлахын төлөө бид хичээн зүтгэх болно" хэмээжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … Өчигдөр
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28