Ирэх долоо хоногийн Даваа гараг буюу аравдугаар сарын 2-нд УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ. Чуулганы эхэнд Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай зэрэг хуулиуд хэлэлцэгдэнэ.
Мөн МАН-ын бүлэг маргааш хуралдаж, төсвийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.