Сөүл хотын Гансо-гу хотын ахлах сургуульд хүн зодож хөнөөсөн этгээд цагдаад баригджээ.
Тодруулбал, Сөүл хотын Гансео цагдаагийн газраас 25-ны өдрийн 04:50 цагийн орчимд 40 гаруй насны А гэгчийг бусдын биед гэмтэл учруулсан хэргээр баривчилжээ.
Хэрэгтэн А-г Гансео-гу хотын Дэунчон-донг ахлах сургуулийн үүдэнд 40 гаруй насны эрэгтэйн нүүр рүү хэд хэдэн удаа дайрсан хэрэгт буруутгаж байгаа юм. Хохирогчийг түргэний машинаар эмнэлэгт хүргэсэн ч нас баржээ.
Хэрэгтэн А гэмт хэрэг үйлдсэн даруйдаа зугтсан боловч цагдаагийн алба хаагчид сургуулийн ойр орчмоор нэгжлэг хийж, түүнийг олж баривчилсан байна. Баривчлах үед А согтуу байсан бөгөөд хохирогчийн хэтэвч эд зүйлсийг дээрэмдсэн байсныг илрүүлжээ.
А нь "Миний төрсөн өдөр болохоор архи уусан" гэж цагдаад мэдүүлж, хэрэг үйлдсэн цаг, яагаад хэрэг хийсэн тухайгаа санахгүй байгаа гэжээ.
Орчуулагч Э.Тунгалаг