БНСУ-ыг нэг хэсэг айдаст автуулж байсан цуврал алуурчин Ю Ён Чеолыг Сөүлийн хорих төвд шилжүүлжээ. Тэрбээр цаазын ял сонссон ч одоог хүртэл цаазын ялыг гүйцэтгээгүй байгаа билээ.
Мөн Кан Хо Сүн, Жон Ду Ён зэрэг бусад "цуврал алуурчид" цаазын ялтай хоригдлууд одоо Сөүлийн хорих төвд хоригдож байна.
Солонгос улс 1997 оны арванхоёрдугаар сарын 30-нд 23 хүнийг цаазалснаас хойш ямар ч цаазаар авах ял гүйцэтгээгүй байна.
Орчуулагч Э.Тунгалаг