ҮЕ УДМААР НЬ ТЭЖЭЭХ ӨРТЭЙ ХҮМҮҮС БИЛЭЭ БИД!

Д.УЛСБАЯР
2023/09/26

Тэрний энэний хүүхэд тийм албан тушаалд очлоо гэхээр зарим нэг хүн яасан сайхан хувьтай хүмүүс гэхээрээ үе удмаараа ингэж амьдардаг юм бол гэж халаглана. Харин зарим нь Монголчууд эсхүл монгол төр тэдэнд өртэй юу гэж ундууцна. Жинхнээсээ эцэг өвгөдөд нь өртэй хүмүүсийн түлхээ, татаа ч энд явагдана. Ийм л нэгэн цикл, эргүүлэг дунд бид амьдарч байна.

Хунтайж нар эхнээсээ бүгд УИХ-ын гишүүн сэтэр зүүж, дархлагдсан. Одоо гүнж нарын эрин үе айсуй.

 Эхнээсээ ч энд тэнд дархлагдаад яваа. БЗС-ийн асуудал дэгдэхэд олон гүнж нарын нэрс ил болсон бөгөөд угийн улстөрд “элэгтэй” эрхэмсэг хэдэн гүнж нар ч байна.

Тухайлбал,  

БХБЯ-ны сайд Ц.Даваасүрэнгийн охин Долзодмаа, УИХ-ын гишүүн асан Р.Рашийн охин Оргилмаа, УИХ-ын гишүүн Х.Баделханы охин Арна, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн охин Сийлэн, УИХ-ын гишүүн асан Р.Содхүүгийн охин Гэрэлмаа, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын охин Намуун гэхчлэн БЗС-аас зээл авагчдын нэрс хөвөрнө.

Харин улстөрд аавынхаа шийрийг хатаахаар яваа охидыг нэрлэвэл, УИХ-ын гишүүн асан З.Алтайн охин А.Энхзул,  Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуул, УИХ-ын гишүүн асан Р.Будын төрсөн охин П.Анужин, МАН-ын лидерүүдийн нэг М.Энхболдын охин Э.Хулан,   өчигдөрхөн шинэхэн албанд томилогдсон УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин Б.Жаргалан гээд үргэлжилнэ.

Нэгэн цагт эцгийнхээ нэрэн дор амбицлах нь тодорхой Ерөнхий сайд асан Сү.Батболдын охин Б.Бадамханд, экс ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуун гэх мэтээр алсдаа үргэлжлэх нь тодорхой.

Баячуудын охидын эрин үе ирж байна. Бидний хэдэн монгол тэднийг дэмжиж, тэжээн тэтгэх тавилантай төржээ. Хунтайж нарыг зөөлөн суудалд ямбалуулсан юм чинь гүнж нарыг зөөлөн суудал дээр нэмэх нь зөгийн балтай цайгаар дайлах нь дамжиггүй биз.

0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН" ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР 11 ДҮГЭЭР САРД 57,077 ТН… 1 цагийн өмнө
АВТОБУСНЫ ЖОЛООЧ ЧИХРЭНДЭЭ ХАХСАН ЗОРЧИГЧ ХҮҮГИЙН АМИЙГ АВАРЧЭЭ 1 цагийн өмнө
СҮХБААТАР АЙМАГТ 40 НАСТАЙ ЭРЭГТЭЙ МАЛАА ХОТЛУУЛАХААР ГАРААД СУРАГГҮЙ … 4 цагийн өмнө
ПРОКУРОР Ц.ГАНСҮЛД: АВЛИГЫН ХЭРЭГ ОЛОН ХҮНИЙ ОРОЛЦООТОЙ, ИЛҮҮ ЗОХИОН Б… 6 цагийн өмнө
УИХ-ЫН ЧУУЛГАН ЦЭРГИЙН ЗЭВСЭГ, ТЕХНИКИЙГ САЙЖРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХЭ… 6 цагийн өмнө
ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.СОДНОМПИЛЖЭЭ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 7 цагийн өмнө
УЛСЫН ЗААН Б.СЕРИК ӨӨРИЙН ҮЙЛДЭЛДЭЭ УУЧЛАЛ ГУЙЛАА 7 цагийн өмнө
ЦАСАН ШУУРГАНД ТӨӨРСӨН 4 ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЛОО 7 цагийн өмнө
БНСУ-Д ОРЧУУЛАГЧАА ХҮЧИНДСЭН ГЭХ Л.МӨНХБАТЫГ СУЛЛАЖЭЭ 21 цагийн өмнө
ХАНБОГД СУМЫН ЗАСАГ ДАРГА Х.НЭХИЙТЭД ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛАА УРВУУЛА… 21 цагийн өмнө
НОТЛОХ БАРИМТЫГ ШИНЖЛЭН СУДЛАХ НЭЭЛТТЭЙ СОНСГОЛД 83 ГЭРЧ ДУУДСАН БАЙНА Өчигдөр
С.ГАНБААТАР: ШУДАРГЫН ТУЙЛ Б.ЭНХБАЯР ХУДЛАА ЯРЬСАН БАЙНА Өчигдөр
ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТА… Өчигдөр
Г.ЗАНДАНШАТАР: ТОЙРОГ ТОГТООХ АСУУДЛЫГ ОДООНООС ХЭЛЭЛЦЭХ ХЭРЭГТЭЙ Өчигдөр
БУСДЫН ТОЛГОЙ ДЭЭР КОФЕ АСГАСАН Б.АРИУНЗАЯАГИЙН НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТ… Өчигдөр
АТҮТ-ИЙН К.АЙДОСЫН ХЭРГИЙН ШИЙДВЭРИЙГ ШИЙТГЭХ ТОГТООЛООР ӨӨРЧИЛЖЭЭ Өчигдөр
ХОЁР МЯНГАН ИРГЭНИЙГ ХОХИРООСОН “БЭЛТЭС МӨРӨН” ХХК-ИЙН ХЭРГИЙГ АНХАН Ш… Өчигдөр
НАЙМАН ИШИГНИЙ ГЭХ ХЭРГИЙН ХОЛБОГДОГЧ Б.ДААРИЙМААГИЙН ХЭРЭГСЭХГҮЙ БОЛС… Өчигдөр
ХЭРГИЙН ТОЙМ: ЦАГААН ЗАХТНУУДЫН ХЭРЭГТ ПРОКУРОР ЭСЭРГҮҮЦЭЛ БИЧЖЭЭ Өчигдөр
ТУУЛ ГОЛ ДАГУУ ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД АМЬДАРЧ БАЙСАН АЙЛУУДЫГ НҮҮЛГЭН … Өчигдөр