Энэ сарын 30-нд "Дулаахан намар" тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх гэж буй С.Жавхлан тоглолтын сонин хачнаасаа гадна ирэх УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ зарлалаа.
Тэрбээр энэ талаараа "Би эх орноо хохироож байгаа буруу зүйлсийн төлөө тэмцэнэ. Тиймээс 2024 оны сонгуульд нэр дэвшинэ. Харин бие дааж уу, намаас уу гэдгээ одоо хэлж мэдэхгүй. Надад улстөрийн намуудаас санал ирж байгаа.
Дуучин хүн гэхээрээ зөвхөн дуугаа дуулаад явна гэж байхгүй. С.Жавхлан УИХ-д байхад бас л үзүүштэй байлаа. Гэтэл одоо УИХ их "жул" байна" хэмээлээ.