Г.ХАЖИДМАА: АЭХ ХААЛТТАЙ, ӨНДӨР ДЭНЧИНГЭЭР ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ БОЙМИЛЧИХЛОО

Д.УЛСБАЯР
2023/09/26

АН-ын АЭХ-ны ерөнхийлөгчийг сонгох хурал өчигдөр болж шинэхэн Ерөнхийлөгчөөрөө “фортуна” Н.Батбаярын охин Жаргаланг томилов. Хурал мэдээж хэл амтай, талцал, тохироогоор өрнүүн болсон.

Нийт есөн хүн нэр дэвшсэн ч эхнээсээ нэрээ татсаар таван хүн хурлын төгсгөлд үлдэв. Улмаар “нүүрсний” тодотголтой А.Адъяасүрэн, Фортунагийн охин Б.Жаргалан нарын дунд гол өрсөлдөөн болсон гэсэн үг. Харин нэрээ татсан нэр бүхий хүмүүс хурлыг асуудалтай, бусдадаа боломж олгохгүй, аль хэдийнэ тохироо хийгдсэн зэргээр өөр өөрсдийнхөөрөө дүгнэв.

Ингээд АЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшсэн ч хасагдсан гэх Г.Хажимдаагийн ярилцлагыг хүргэж байна.

-Таныг АЭХ-ны ерөнхийлөгчөөс нэрээ татсан гэдэг мэдээлэл байгаа ч та өөрийгөө хасагдсан гэж хэлж байгаа. Ямар учраас хасагдах дээрээ тулав?

-АЭХ найман жилийн өмнөөс л ийм байсан. Мөнгөгүй, үг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн хүнээ гадуурхсан байдалтай өнгөрсөн. Эмэгтэйчүүдийн холбоог Монгол Улсад хүчтэй сөрөг хүчин болгооч ээ, хүүхэд бүсгүйчүүдийн нийгмийн асуудлыг хөнддөг байгууллага байгаач ээ гэж үргэлж шаарддаг байсныхаа хувьд эмэгтэйчүүдийнхээ дунд шоовдорлогдсон байдалд орчихлоо л доо.  Эмэгтэйчүүдийн холбооны сунгааг зарлаад бүх материалаа бүрдүүлээд аваачиж өгөхөд, намайг 12 цагийн дотор 60 сая төгрөг авчрахыг шаардсан. Маш давчуу хугацаанд ерөөсөө тавхан хоногт энэ сунгааг хийчихлээ. Өөрсдийнхөө гаргасан журмаа эхнээс нь зөрчөөд материалаа авсан.

Би материал дутуу өгсөн хүмүүсийг тухайн үедээ өмөөрөөд, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо цаашдаа 2024 оныхоо сонгуулийг үр дүнтэй болгохын тулд бага мөнгөөр олон эмэгтэйг өрсөлдүүлсэн, нийгэмд таниулсан байдлаар яваад өгөөч гэж удаа дараа Сонгуулийн хороонд хүсэлт тавьж гуйсан. Гэвч мөнгөө өгөөгүй хүн бол хүн биш гэсэн байдалтай хаслаа.

-Материал дутуу хэчнээн нэр дэвшигч байсан юм бол. Нэрлэж болох уу?

-Ц.Уянга нэр дэвшигч байсан. Намайг бүртгүүлээд сууж байхад тэрээр материал нь дутуу гээд “миний жам ёсны эрхэнд та бүхэн халдаж болохгүй, материал бүрдүүлэлтийн асуудлаар хүн хасч болохгүй” гэдэг зүйл ярьж байсан. Би ч түүнтэй санал нэг байсан. Гэтэл материал дутуу хүмүүсээ нэр дэвшүүлээд аваад явсан хэрнээ мөнгөө бүрдүүлж чадаагүй хүнийг хасч байгаа юм. Би 12 цаг биш 24 цагийн хугацаа боломж олгооч гэж гуйсан. Хүлээж аваагүй.

-Хураамж гээд байгаа 60-70 сая төгрөг яг ямар учиртай дэнчин юм бэ?

-Хурлыг зохион байгуулахтай холбоотой мөнгө гэж тайлбарласан. Орон нутгаас ирж байгаа хүмүүсийн зардал, байрлах байр, хурлын заал түрээс гэж тайлбарлаж байсан. Гэхдээ энэ бол дэндүү өндөр дэнчин байна. Саяхан АН-аас ҮБХ-ныхоо гишүүдийн мөнгийг хураасан.  Уг нь мөнгөөр хэмжиж биш, бага зардлаар, олон эмэгтэйг дэмжиж, цаашдынхаа үйл хэргийг бодож олонх болох талаасаа харсан бол арай дээр байх байлаа.

Маш хаалттай, цомхон, өндөр дэнчингээр эмэгтэйчүүдээ боймилчихлоо.

-Цахим орчинд хуралд оролцогсдод 200-500 мянган төгрөг тараасан гэх мэдээлэл хөвөрч байна. Энэ талаар танд мэдээлэл байгаа юу?

-Надад одоогоор мэдсэн зүйл алга. Гэхдээ тийм зүйл мэдвэл дуугүй байхгүй.  Өнгөрсөн найман жил манай АЭХ-ны дэд тэргүүн байсан хүмүүс нэг ч хүүхдийн эрх хамгаалаагүй. Бид нарыг дуу хоолойгоо хүргээд сөрөг хүчин болоод явж байхад өмөөрч дуугараагүй. Ийм хүмүүсийг боль л гэж хэлмээр байна. Дахин дахин орж ирээд энэ намыг илүү их унтуулаад байна. Юм хийх гээд байгаа эмэгтэйчүүдээ бодлогоороо дэмжээд, нийгэмд АЭХ сэрж, хүчтэй эмэгтэйчүүдийг гаргаж ирлээ гэдэг итгэл үнэмшлийг төрүүлэх хэрэгтэй.

-Танай намынхан илт нэгнээ дэмжсэн байр суурийг илэрхийлж байна лээ. Жишээлбэл, Ц.Уянга нэр дэвшигч дээр намын толгой болсон хүмүүс дэмжиж харагсан. Энэ тал дээр?

-Ц.Уянга дээр Одонтой ээжүүдийг доромжилсон гэдэг асуудал яригддаг. АН өөрөө Монгол Улсын Үндэсний хэмжээний хоёрдахь том нам гэж явдаг. Ардчилал өөрөө дэлхийд Монголыг харуулах томоохон хүчин зүйл. Тиймээс эмэгтэйчүүдээ доромжилж байсан хүнийг яагаад Ерөнхийлөгч байсан хүмүүс хүртэл дэмжиж байгааг ойлгоогүй. Өөрийн үзэл бодлоороо ядаж монгол эмэгтэйчүүдээ хамгаалсан, өмөөрсөн эмэгтэйчүүдийг түлхүү дэмжмээр байгаа юм.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28